Мэдээ мэдээлэл
ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХЭДТЭЙ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ?
Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв Орхон Насан Туршийн Суралцахуй -н төвтэй хамтран албан хаагчдадаа “Шинэ үеийн хүүхэдтэй харилцах эв дүй” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Томчууд бидний бага насанд байсан зүйлс, нийгэм, хэрэгцээ шаардлага өнөөдөр тэс ондоо болж өөрчлөгдөж байгааг хүлээн зөвшөөрч, дагаад хувьсан өөрчлөгдөх, шинэ эриний хүүхэдтэй харилцаж сурах шаардлага тулгамдсаар байна.
Эцэг эхчүүд шинэ үеийн хүүхэдтэй харилцахын тулд нэн түрүүнд үе хоорондын ялгааг таньж мэдэх, юу хүсэж мөрөөддөг, хэрэгцээ шаардлага нь юунд тулгуурлаж байгаа талаар ойлгох нь зүйтэй аж.
Хүүхэдтэйгээ харилцан ойлголцдог, хүндэтгэдэг, итгэдэг харилцааг бий болгоход хамгийн чухал зүйл нь ярилцах, сэтгэл санаа, сэтгэл зүйн эрүүл мэндэд нь анхаарал хандуулах гэнэ. Өөрийгөө хүүхдийнхээ оронд тавьж, албадлага шахалтгүй, хязгаар тогтоохгүй илэн далангүй байхыг хичээгээрэй. Болж өгвөл бага ярьж их сонсох, гол нь "үнэн" байхыг сургагч багш Н.Лхагвадулам Lhagvaa Lhagii онцлон зөвлөлөө. Нэг удаагийн санаатай болон санамсаргүй хэлсэн худал үг хүүхдийн чинь өөртөө, эцэг эхдээ итгэх итгэлийг үгүй хийгээд зогсохгүй, "надад хэн ч итгэдэггүй”, “намайг хэн ч ойлгодоггүй, “би хэн ч биш" гэх үзлийг гүн бат суудгадаг байна.
Хүн хаяа алдаж болно, бүх зүйлд төгс байх албагүй, зүгээр л жаахан хичээхэд болдог, ард нь итгэж найддаг хайртай хүмүүс чинь зөвхөн чамайг дэмжээд зогсож байгааг хүүхэддээ ойлгуулаарай.

