Мэдээ мэдээлэл
АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР…
Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олны Англи хэлний сургалт үргэлжилсээр байна.
Тус сургалт нь долоо хоног бүрийн лхагва гаригт 2 цагаар хичээллэдэг бөгөөд энэ долоо хоногт төлөөний нэрийн талаар ярилцлаа.
Сургалтыг Орхон аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн гадаад хэлний мэргэжилтэн Г.Оюун-Эрдэнэ багш удирдан чиглүүлж, хамт олны сурах арга барилд унших, ярих, сонсох дасгал ажиллуулах зэргээр дэмжлэг үзүүлж байна.
Сургалт 30 цаг үргэлжлэх бөгөөд богино хугацаанд Англи хэлийг системтэй эзэмших зорилготой юм.