САЛБАРЫН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГДСААР...

2025.11.10 13:21
5
1997 онд батлагдсан Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэгтэй Ажлын хэсэг ажиллаж байна. Одоогоор хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагын тандан судалгаа, хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээ хийгдсэн бөгөөд хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал төслийг боловсруулаад байна. Төсөлд:
• Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарт орчин үеийн автомат станц, цаг уурын радарын үндэсний сүлжээ байгуулж, нэгдсэн өгөгдлийн сан бүрдүүлэх;
• Хиймэл оюун ухаан, машин сургалт, үүлэн технологи, их өгөгдлийн сан, зайнаас тандан судлалын арга, технологийг мэдээлэл боловсруулалт, урьдчилсан мэдээний нарийвчлал, эрт сэрэмжлүүлэх тогтолцоонд нэвтрүүлэх;
• Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээнд нийцсэн тусгай хэрэгцээний болон төрөлжсөн мэдээллийн үйлчилгээ, төлбөртэй үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
• Иргэний нисэхийн цаг агаарын мэдээллээр хангах байгууллагын статустай холбоотой хууль эрх зүйн зөрчлийг арилгаж, үндэсний бүрэн эрхт байгууллагыг албан ёсоор тодорхойлох;
• Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний тодорхойлолтыг шинэчилж, өртөө, харуул, лаборатори, төвүүдийн үүрэг, ялгаа, чиг үүргийн онцлогийг нарийвчлах;
• Хяналт шинжилгээний багаж, тоног төхөөрөмжийн хэмжлийн нэгдмэл байдал, баталгаажуулалтын тогтолцоог сайжруулах, хариуцлага тооцох;
• Салбарын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, ажиллагсдын цалин, нийгмийн баталгааг онцгой нөхцөлд тасралтгүй ажилладаг онцлогт нь нийцүүлэн нэмэгдүүлэх зэрэг олон талт асуудлыг тусгаад байна.
Хуваалцах :