“Азийн бүс нутгийн Уур амьсгалын хяналт үнэлгээ төлөв” хэлэлцүүлэх 20 дох удаагийн олон улсын хурал боллоо

2024.06.03 09:00
47

“Азийн бүсийн уур амьсгалын хяналт шинжилгээ, үнэлгээ ба урьдчилсан төлөв” хэлэлцүүлэх 20 дох удаагийн хурал 2024 оны 5 дугаар сарын 9–11 ний өдрүүдэд Хятад улсын Шиндао хотод зохион байгуулагдлаа. Тус хуралд Дэлхийн цаг уурын байгууллага, Их Британы нэгдсэн улсын цаг уурын албны томоохон төлөөлөгчдөөс гадна Монгол, Япон, Солонгос, ХонгКонг, Сингапур зэрэг улсаас 34 төлөөлөгчид, Хятадын цаг уурын алба, түүний харьяа орон нутгийн цаг уурын албадуудаас 70 гаруй оролцогчид оролцож, биечлэн болон цахимаар илтгэл тавив. Тус хурлаар өнгөрсөн өвлийн уур амьсгалын тойм, 2024 оны зуны улирлын урьчилсан төлөвүүдээ танилцуулахаас гадна, урт хугацааны прогноз гаргах арга технологи, өнөөгийн түвшин, урт хугацаанд ажиглагдах гамшигт үзэгдлийг хэрхэн урьдчилан таамаглаж, урьдчилсан арга хэмжээ авч байгаа талаар илтгэлүүд хэлэлцүүллээ.

Монгол улсаас Ус, Цаг уур, Орны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн Цаг агаар орчны тоон загварчлал судалгааны хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Мөнхжаргал тус хурлын “2024 оны улирлын урьдчилсан төлөв” сэдвийн хүрээнд хурлын дарга хийв. Мөн энэхүү хуралд Э.Мөнхжаргал болон ерөнхий инженер Б.Жаргалан нар хамтран Монгол орны 2023-2024 оны өвөл-хаврын уур амьсгал, улирлын орчил урсгалын тойм, 2024 оны зуны улирлын урьдчилсан төлөвийн талаар илтгэл бэлтгэж, илтгэлийг Б.Жаргалан танилцуулж хэлэлцүүлэв.

Хурлаас гарсан үр дүнг танилцуулбал:

  1. ДЦУБ–аас гаргасан 4-р сарын тайланд тропикийн бүсэд одоогийн байдлаар  Эл-Нино суларч хэвийн төлөвт шилжиж байгаа бөгөөд тус хуралд оролцсон ENSO–гийн 11 төвийн урьдчилсан таамаглалаас харахад энэ зуны 7 сарын сүүл 8 сарын эхээр Ла-Нино түвшинд шилжихээр байна.
  2. Зуны муссоны хувьд Зүүн Азийн зуны муссон сул, харин өмнөд Азийн зуны муссон хүчтэй байх магадлалтай байна. Номхон далайн баруун хэсэгт байрлах тропикийн бүсийн их даралтын орон (WPSH) хүчтэй байх ба сүүлийн жилүүдэд  байрлалын хувьд баруун тийш шилжиж байна.
  3. Дэлхийн төвүүдийн загварууд, статистик аргууд болон улс орон бүрийн өөрсдийн урьдчилсан  төлөв, орчил урсгалын шинж чанар, өөрчлөлтүүдийг харгалзан үзэж Азийн бүс нутгийн 2024 оны зуны уур амьсгалын ерөнхий төлөв  гаргасныг нэгтгэж Хавсралт 1-д харуулав.
  4.  Монгол орны хувьд энэ зун баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаан, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас сэрүүн, хур тунадас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарлаа
Хуваалцах :