МАНАЙ ХАМТ ОЛОН ЦАСАА ЦЭВЭРЛЭЛЭЭ

2025.11.07 15:20
0

Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд цас цэвэрлэгээг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг.

Энэ тухай “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулах, арчилгаа цэвэрлэгээг хариуцаж, өвлийн улиралд хүн томилж цас, мөсийг тухай бүрт нь арилгаж, халтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан байдаг.

Тиймээс Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон харъяа газрынхаа цас мөсийг цэвэрлэж, иргэд үйлчлүүлэгчид, албан хаагчдаа гэмтэж бэртэх аюулаас сэргийллээ.

Хуваалцах :