Мэдээ мэдээлэл
АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон Англи хэлний сертификаттай сургалтад хамрагдаж байна.
Сургалтыг Орхон аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн гадаад хэлний мэргэжилтэн Г.Оюун-Эрдэнэ багш удирдан чиглүүллээ. Өнөөдрийн сургалтаар англи хэл сурахад анхаарах зүйл, ашиглах гарын авлага, анхан шатны дүрэм зэргийг танилцуулав.
Мөн түвшин тогтоох унших, ярих, сонсох дасгал ажиллаж, үүсэж болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн даван туулах, шинэ үг цээжлэх арга барилын талаар туршлага хуваалцаж, харилцан ярилцлаа. Сургалт цаашид 30 цаг үргэлжлэх бөгөөд богино хугацаанд Англи хэлийг системтэй эзэмших зорилготой юм.
Хамт олныхоо сурч, мэдэх их үйлсэд амжилт хүсье. Сургалт орсон багшдаа баярлалаа


