ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБА ТӨЛӨВШҮҮЛЬЕ

2025.11.04 15:35
0
Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”, “Авлигын эсрэг хууль”-ийн сургалтад хамрагдлаа.
Сургалтыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хууль эрх зүйн хэлтэс”-ийн Эрх зүйн хөтөч Г.Ганчимэг удирдан чиглүүлж, хуулийг хэрхэн ухаж ойлгох талаар болон онцлох чухал зүйл заалтууд, анхаарвал зохих асуудлын хамт тайлбарлаж өгөв.
Тус сургалт нь төрийн албан хаагчдын хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх, хариуцлагатай, шударга төрийн алба төлөвшүүлэх зорилготой юм.
нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах :