Мэдээ мэдээлэл
БАЯРЛАЛАА ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДАА
Үргэлж онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн гал, устай тэмцэж, амь биеэ үл хайрлан зүтгэдэг онцгой байдлын алба хаагчид, аврагчид та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Үүргээ нэр төртэй гүйцэтгэн, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгө, байгаль дэлхийгээ хамгаалахын төлөө зүтгэж буй та бүхний гавьяат үйлсээр Монголчууд бахархдаг шүү.