ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙГ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЯ

2025.09.24 10:36
21
Байгаль орчны салбар байгууллагуудын “Хүн бүр байгалиа хамгаалъя” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг Орхон аймгийн Жаргалант суманд болж байна.
Өдөрлөгт Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон Байгаль орчны газар, Сэлэнгэ голын сав газар, Сум дундын Ойн анги зэрэг Байгаль орчны салбар байгууллагууд оролцож иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэн, ажиллаж байгаа юм.
Тодруулбал, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв иргэдэд цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны талаар тайлбарлаж, ирэх саруудын цаг агаарын төлөв байдлын урьдчилсан мэдээгээр үйлчилж байна. Мөн үеэр усны шинжилгээ хийж, үйл ажиллагаагаа сурталчлан, иргэд олон нийтийн сонирхсон асуултад хариулт өгсөөр байна.
Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр буюу 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн турш Жаргалант суманд үргэлжлэх тул иргэд та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг урья.
Хуваалцах :