ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУД ТА НАРТАА БАЯРЛАЛАА

2025.09.25 10:34
28
Биднийг өглөө сэрэхээс өмнө алхах гудамжийг минь цэмцийтэл цэвэрлэж, мөлийтөл угаадаг, цэцэг ногоо бут сөөгийг бөмбийтөл арчилдаг тохижилт үйлчилгээний ажилтан та нартаа баярлалаа.
Цастай, бороотой, баяр ёслолын үед ч ажиллаж л байдаг үл тасалдах сэтгэл дүүрэн та бүхнээр бахархаж байна.
Эрдэнэтчүүд бидний аз жаргалтай, тайван амьдралын нэгэн хэсэг та нар минь юм шүү.
АМЖИЛТ ХҮСЬЕ
Хуваалцах :