Мэдээ мэдээлэл
"ӨГЛӨӨНИЙ ЦАЙГ ӨӨРТӨӨ" АЯН ЗАРЛАЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдтай байгуулсан “Төрийн зарим чиг үүргийг 2025 онд төлөөлөн гүйцэтгүүлэх гэрээ"-нд заасны дагуу Залуучуудын сарын аян, залуучуудын соёлын фестиваль 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны хооронд Орхон аймагт явагдаж байна.
Уг үйл ажиллагааны хүрээнд гаргасан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд "Active Youth” арга хэмжээг зохион байгуулах тухай удирдамжийн дагуу Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс "ӨГЛӨӨНИЙ ЦАЙГ ӨӨРТӨӨ" аян зарлаж байна.
Өглөөний цай нь эрүүл амьдралын нэг хэсэг бөгөөд өглөөний цайгаа тогтмол ууснаар
• Ой тогтоолтыг сайжруулна
• Эрч хүчээр цэнэглэнэ
• Сайхан ааш зантай, эерэг байхад тусална
• Бодисын солилцоо сайжран, жин хасах, жингээ барихад нөлөөлнө зэрэг олон талын эерэг ач тустай юм.
Иймд байгууллага хамт олноороо аянд нэгдэн, гэр бүлээ, үр хүүхдээ эерэг дадал хэвшилд сургаарай.
Манай хамт олны өнөөдрийн өглөөний цай элгэн тараг, шинэхэн талх, нойтон өрөм байлаа.
Эрүүл Монголын ирээдүй та бидний сонголтоос эхтэй.
