Мэдээ мэдээлэл
НАМРЫН МОД ТАРИЛТАД ХАМТ ОЛНООРОО НЭГДЛЭЭ
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, "Ногоон Эрдэнэт" хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн засаг даргын А/785-р захирамжийн дагуу Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон “Тарлан толгойн энгэр”-т 60 ширхэг бургас тарилаа.
Мод тарих нь байгаль орчинд болоод хүний сэтгэл санаа, дурсамжид асар их эерэг нөлөө үзүүлдэг. Мод нь дуу чимээг бууруулж, хүчилтөрөгч ялгаруулан нүүрстөрөгчийг хуримтлуулж, агаарыг цэвэршүүлж, сүүдэрлэн сэрүүн орчин үүсгэж, салхи болон хөрсний элэгдэл, бохирдлыг бууруулж, өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг байна.
Нэг хүн 18 ширхэг мод тарихад насаараа амьсгалсан агаараа эх дэлхийдээ буцаан өгч чаддаг гэдэг. Хүн бүр байгаль дэлхийгээ хайрлан авсан шигээ буцаан өгч сурцгаая.


