ЗЭС ФЕСТИВАЛЬД УРЬЖ БАЙНА

2025.09.16 11:03
45
Уул уурхайн үйлдвэрүүдтэй танилцах аялалд урьж байна
Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн томоохон үйлдвэрүүдтэй танилцах аяллыг 2025 оны 09 дүгээр сарын 18,19-нд зохион байгуулах тул сонирхсон хүн бүхэнд нээлттэй.
Тухайн өдрийн 10:00 цагт А.Амарын талбайгаас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
Ази тивдээ төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ,
Дэвшилтэт техник, технологи ашиглан үүсмэл ордын хүдрийг боловсруулан, жилд 10 мянган тонн катодын зэсийг гидрометаллургийн аргаар ялгах хүчин чадалтай, дэлхийн жишигт нийцсэн зэс үйлдвэрлэж буй “Ачит Ихт” ХХК,
Жилд 2,5 тонн цэвэр зэс үйлдвэрлэж зэс утас, цахилгааны утас үйлдвэрлэдэг Монгол-Америкийн хамтарсан “Эрдмин” ХХК,
Байгаль орчинд ээлтэй гидрометаллургийн технологийг ашиглаж жилдээ 10 мянган тонн цэвэр катодын зэс боловсруулах хүчин чадалтай “Зэс эрдэнийн хувь” ХХК, “Гал сэнтий” ХХК зэрэг томоохон уул уурхайн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаарай.
Хуваалцах :