Мэдээ мэдээлэл
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР

Жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдрийг Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад үйлчлүүлэгчийг цаг алдалгүй, зөв оношлох нь нэн чухал болохыг онцолж, 2025 оны Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийг “Төрсөн цагаас нь аюулгүй байдалд анхаар” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.
Үйлчлүүлэгч, тэдний асран хамгаалагч, эрүүл мэндийн ажилтан, хүн бүрийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, хамтран ажиллах замаар тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад уриалах нь тэмдэглэлт өдрийн зорилго юм.
ДЭМБ- с баталсан "Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилт" байдаг.
Эдгээр нь:
1.Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах
2. Үр дүнтэй харилцааг бий болгох
3. Өндөр эрсдэлтэй эмийн аюулгүй байдал
4. Мэс заслын аюулгүй байдал
5. Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдэлийг бууруулах
6. Унах, бэртэх эрсдэлийг бууруулах.... зорилт байдаг.
Эдгээр зорилтыг бүрэн хангахын тулд ЭМБ- ууд хичээнгүйлэн ажилладаг юм. Эдгээр зорилтоо бүрэн хэрэгжүүлэхэд үйлчлүүлэгчдийн оролцоо, мэдлэг, хандлага чухал юм.