2025 ОНЫ 09 САРЫН 01-ЭЭС 09 САРЫН 08-ЫГ ХҮРТЭЛ ӨМНӨХ 7 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ

2025.09.08 08:44
12

Хур тунадас

Нийт нутгаар 02, 03, 04, 06-нд 0.1-8.0 мм бороо орж, 7 хоногийн нийлбэр хур тунадас Баян-Өндөр суманд 8.2мм, Жаргалант суманд 10.3 мм орлоо. Хамгийн их нь 02-нд Жаргалант суманд 8.0 мм бороо орсон. Нийт нутгаар 04-нд аянга цахилгаан ажиглагдсан.

Салхи

Салхины дундаж хурд нийт нутгаар 3-9 м/с, салхины өрөвхийлөлт нийт нутгаар ихэнх хугацаанд 10-15м/с. Хамгийн их нь 03-нд Баян-Өндөр суманд 15 м/с хүрч ширүүслээ.

Температур

Баян-Өндөр сумын нутгаар шөнөдөө 2.6-8.4 градус, өдөртөө 14.9-20.7 градус, Жаргалант сумын нутгаар шөнөдөө 1.3-8.7 градус, өдөртөө 15.4-23.1 градус. Хамгийн дулаан нь Жаргалант сумын нутгаар 01-ний өдөр 23.1 градус дулаан байсан бол хамгийн сэрүүн нь Жаргалант сумын нутгаар 05-нд шилжих шөнө агаарт 1.3 градус, хөрсөнд 0.9 градус хонолоо.

Хуваалцах :