Мэдээ мэдээлэл
“ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” УРАЛДААНД УРЬЖ БАЙНА


Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс зохион байгуулж буй "Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" сэдэвт богино хэмжээний бичлэгийн уралдааны удирдамжийг танилцуулъя.
Хамрах хүрээ: Орхон аймгийн ЕБС-ын 10-12 дугаар ангийн сурагчид
Уралдаанд оролцуулах бичлэгийг хүлээн авах огноо: 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 22-ны 14:00 цаг хүртэл altanzulaltna@gmail.com цахим хаягаар хүлээн авна.
Анхаарах зүйл: Тухайн бичлэг 1 минутаас хэтрэхгүй байхаар бэлтгэсэн байна.
Бичлэг босоо хэлбэрээр /9X16/ бичигдсэн байна.
Холбоо барих утас: 99286440
Уралдаанд оролцох хүсэлтэй Орхон аймгийн 10-12 дугаар ангийн бүх сурагчдад нээлттэй тул өргөнөөр оролцоно уу.