Мэдээ мэдээлэл
Цаг агаарын бодит мэдээллийг эх хэл дээрээ газрын зургаас...

Цаг агаарын үндсэн мэдээллүүдийг хиймэл дагуулын зурагтай нэгтгэж, бодит цагийн мэдээллийг эх хэл дээрээ газрын зургаас үзэх бололцоог ЦУОШГ-аас бүрдүүллээ. Үзэгдэл, температур, даралт, салхины хурд, чиглэлийг үүл, үер, аюултай үзэгдэл, хуурайшилтын мэдээтэй сонгосон байршилд, хүссэн байдлаараа давхцуулан харах боломжтой юм.
Ийнхүү хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага, технологийн хөгжлийг дагаад цаг агаарын мэдээ хүргэх арга, сувгууд өөрчлөгдөн өргөжсөөр байна.