Мэдээ мэдээлэл
Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр "Бүх хайраа гэр бүлдээ" төсөл хэрэгжүүлнэ

Орхон аймгийн Засаг даргаа Б.Зоригтбаяр "Бүх хайраа гэр бүлдээ" төсөл хэрэгжүүлнэ гэв. Мөн тэрээр хэлэхдээ:
-Гэр бүл хүний амьдралын анхдагч орчин, гэр бүлийн харилцаанаас ангид нэг ч хүн оршин амьдрах боломжгүй юм.
Тиймээс нийгмийн анхдагч орчин гэр бүлийн үнэт зүйл, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, үнэ цэнийг бэхжүүлэх, эцэг эх, хүүхэд хоорондын эерэг харилцааг дэмжих зорилгоор “Бүх хайраа гэр бүлдээ” төслийг санаачлан, хэрэгжүүлэхээр боловсруулж байна.
Гэр бүлийн харилцаа нь зөвхөн хүүхдийн хөгжил, төлөвшил гэлтгүй гэр бүлийн бүхий л гишүүдэд эерэг мэдрэмжийг төрүүлж түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг байх нь хамгийн чухал юм.
Тиймдээ ч гэр бүлийн гишүүдийн нэгдмэл байдлыг бий болгох нь “Бүх хайраа гэр бүлдээ” төслийн үндсэн зорилго нь билээ.
Гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлье<img class="xz74otr x15mokao x1ga7v0g x16uus16 xbiv7yw" src="https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tea/1/16/1f970.png" alt="