Цаг уурын архивын мэдээллийг ОНЛАЙНААР авах боломжтой болсныг та мэдсэн үү?

2025.09.20 09:50
222

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Ерөнхий технологич инженер бөгөөд төрөлжсөн архив, мэдээллийн дэд сангийн технологич инженер, хүний нөөцийн мэргэжилтэн О.Хандмаа
Холбогдох утас: 9935-2648
Өрөөний дугаар: 108 тоот
email:orkhontsaguur@gmail.com

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН АРХИВ МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМААР АВАХ ЗААВАР

Иргэд, үйлчлүүлэгч та бүхэн https://archive.weather.gov.mn/ цахим хаягаар нэвтрэн цаг уур, орчны шинжилгээний бүх төрлийн архивын мэдээлэл, үйлчилгээ авах боломжтой боллоо.

Энэхүү мэдээллийн сан нь цаг уурын 130 гаруй станцын, 1985 оноос хойших агаар болон хөрсний температур (дундаж, хамгийн их, хамгийн бага), хур тунадасны нийлбэр, агаарын даралт (дундаж), харьцангуй чийг(дундаж, хамгийн бага), салхины хурдны (дундаж, хамгийн их) хоног, сар, жилийн дундаж утгуудын мэдээг агуулсан болно.

Хэрвээ та цаг уурын ажиглалтын мэдээг авахыг хүсвэл Нэвтрэх холбоосоор өөрийн бүртгэлээ үүсгэж, нэвтрэн мэдээлэл авах боломжтой юм.

Анхаар: Хур тунадасны хувьд 16448 гэсэн утга нь хур тунадас ороогүй гэдгийг илэрхийлнэ. Бусад элементүүдийн хувьд мэдээ тасарсныг илэрхийлнэ.

Хэрвээ та Монгол улсын төлбөрийн системээр төлбөр төлөх боломжгүй бол archivemeteo@gmail.com хаягаар хандаж мэдээлэл авна уу.

ОРХОН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

Хуваалцах :