БАЙГАЛЬ ОРЧИН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР /2025.08.18/ ОЛОН УЛСЫН ИРВЭС ХАМГААЛАХ САНГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЧАРУДАТТ МИШРАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025.08.18 10:26
22
Олон Улсын Ирвэс хамгаалах сангийн гүйцэтгэх захирал Чарудатт Мишра манай улсын Засгийн газартай хамтын ажиллагаа амжилттай явагдаж байгаад талархаl илэрхийлэн, Цоохор Ирвэс түүний экосистемийг Хамгаалах Дэлхийн хөтөлбөр GSLEP (Global Snow Leopard and Ecosystem Protection)-ийн хүрээнд олон улс, бүс нутгийн түвшинд хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтэй буйгаа дурдлаа.
Б.Батбаатар сайдын зүгээс цоохор ирвэс хамгааллын асуудлыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
GSLEP хөтөлбөрийн дээд хэмжээний уулзалт 2013 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн ба цоохор ирвэстэй 12 орны төлөөлөл Киргиз улсын Бишкек хотод жил бүр уулзаж хуралдан цоохор ирвэсний хамгааллын арга хэмжээг төлөвлөж хамтран ажилладаг.
Хуваалцах :