ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН “ХААНЫ БОРОО, ХӨДӨӨ АЖ АХУЙН АГААРЫН ТЭЭВРИЙН ГАЗАР”-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЦУОШГ-т ЗОЧИЛЛОО

2024.05.16 11:00
7

Тайландын Хаант Улсын “Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газар”-ын төлөөлөгчид Монгол оронд айлчилж Цаг уур, орчны шинжилгээний газарт /ЦУОШГ/ уулзалт хийлээ.

ЦУОШГ Тайландын Хаант Улсын “Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газар”-тай 2021 оны 9 дүгээр сард ган, цөлжилтийг бууруулах, хөрсний чийгийг сайжруулах, хоёр орны тогтвортой хөгжлийг дэмжих, гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлөх, мэдлэг, туршлага солилцох, чадавхыг бэхжүүлэх, түншлэлийг хөгжүүлэх талаар техникийн хамтын үйл ажиллагааны хөтөлбөр баталж, гарын үсэг зурсан  байдаг.

Өнөөдрийн уулзалтаар 2024 онд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид хамтын үйл ажиллагааг сайжруулж дахин сунгах зэрэг асуудлуудыг зөвшилцлөө.

Мөн Өмнөговь аймагт үүлэнд зориудаар нөлөөлж, тунадас нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах, төсөл эхлүүлэх зэрэг ажлуудыг хийх талаар ярилцав.

Хуваалцах :