НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ (shilen.gov.mn)-ИЙН СУРГАЛТ БОЛЛОО

2025.06.23 11:06
13
Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, олон нийтийн хяналтыг бий болгох зорилготой нээлттэй мэдээллийн систем “SHILEN.GOV.MN”-ийн 2.0 хувилбарын сургалтыг Орхон аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас зохион байгууллаа.
Сургалтад Орхон аймгийн Ус цаг уур, орчны шилжилгээний төвийн албан хаагчид болон бусад агентлаг, төсөвт байгууллагуудын мэдээлэл хариуцагчаар ажиллах ажилтнууд идэвхтэй хамрагдав.
Тус сургалтаар:
-Мэдээллийн аюулгүй байдал
-Нээлттэй мэдээллийн систем (shilen.gov.mn)-д “Шилэн индекс”-ийн тайлан бичих, илгээх
-Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн танилцуулга
-“Шилэн индекс”-ийн тайланг хүлээн авч, хянах тухай
-“Шилэн индекс”-ийн тайланг үнэлэх, баталгаажуулах, хэвлэн нийтлэх, мэдээлэл шинэчлэх, анхаарах асуудлуудын талаар ярилцаж, танилцуулга мэдээлэл өгсөн юм.
00 (6)
Хуваалцах :