"Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж, дүгнэх арга" сургалт боллоо

2025.06.10 01:03
11
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор “Хяналт-шинжилгээ хийх журам”, “Үнэлгээ хийх журам”, “Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлж, дүгнэх журам”-ыг баталж, энэ оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Уг журмыг танилцуулах, мэдээлэл өгөх зорилгоор ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс Жаргалант, Баян-Өндөр сум, Засаг даргын дэргэдэх хэлтэс, газар албад, Орон нутгийн өмчийн газрын албан хаагчдад сургалт зохион байгуулсан юм.
Сургалтад Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн холбогдох албан хаагчид хамрагдав.
Сургалтаар дээрх журмууд болон хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллагын үйл ажиллагааг дүгнэх арга зүйг ойлгож хэрэглэх талаар тодорхой мэдлэг олгож, албан хаагчдын чадавхыг сайжруулах, журмын хэрэглээний арга зүйн талаар мэдлэг олгосон. 
Хуваалцах :