БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ГАРЦААР ЗӨВ ГАРГАХ

2025.06.03 10:41
13

Хүүхдийг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцуулах замаар аюулгүй байдлыг хангах хэрэгтэйг эцэг эхчүүд маань сайн мэддэг. Хүүхдүүд орон зайн болон хурдны талаар төсөөлөлгүй байдаг тул бага балчир байхад нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг заах нь илүү чухал юм. Замын гарцан дээр зогсох, гэрлэн дохиог дагах гэх мэт аюулгүй байдлыг хангах алхмуудыг та өөрөө үлгэрлэн харуулах нь зүйтэй.
ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ БАЙДАГ НЬ УЧИРТАЙ
Өсвөр насны хүүхдүүд хүссэн үедээ зам хөндлөн гүйдэг бөгөөд энэ нь өөрсдийгөө маш том эрсдэлд оруулж байгаа хэлбэр юм.
Та арай өөр зүгрүү явах байсан ч тусгайлан цаг гаргаж хүүхэддээ гарцаар хэрхэн гархыг зааж зөвлөх хэрэгтэй.
• Та өөрөө гарцтай хэсгээр гарч зөв үлгэр дууриал үзүүлэх. Хэрвээ та хэн нэгнийг зам хөндлөн гарцгүй газраар гарч байгааг харвал хүүхэддээ ингэж болдоггүй талаар заавал анхааруулж хэлээрэй.
• Та бага насны хүүхэдтэй бол тэдний гарыг хөтлөн гарцаар гарах хэрэгтэй, ах эгч нарт нь мөн зөвөлгөө өгөх хэрэгтэй.
• Бага насны хүүхдэд гэрлэн дохио хүндхэн даваа байдаг. Тэд анивчиж байгаа гэрэл хараад замын дунд зогсох аюултай. Тиймээс та тэдэнд зөвлөх хүн нь байх ёстой.
• Гэрлэн дохионы талаар тоглоом тоглож эсвэл энэ гэрлээр бид яах ёстой вэ гэсэн асуулт хариултаар сургаж болно.
ГАРЦААР ГАРХЫН ӨМНӨ ЗААВАЛ 2 ТИЙШ ХАРАХ ЁСТОЙГ САНУУЛАХ
Гарцаар гархын өмнө Зүүн, Баруун, Зүүн тийш харсны дараа гарах хэрэгтэй. Гарцаар гарч байх явцдаа ч 2 тийш харах хэрэгтэй. Жолооч нар ч мөн алдаа гаргадаг тиймээс та болон таны хүүхдийн аюулгүй байдал таны гарт байгааг анхаарах хэрэгтэй.
• Хүүхдүүдээс гарцаар гархад яах ёстой талаар асуу. Хүүхэд сайн ойлгосон бол “Би зогсоод, 2 тийш харсны дараа гарцаар гарна” гэх мэт тодорхой хариулт өгнө.
• Гарцаар гарах явцдаа сонсох нь 2 тийш харахтайгаа адил чухал зүйл.
ГЭРЛЭН ДОХИОГ ЗААЖ ӨГӨХ
Та дохионы талаар угаасаа тодорхой мэднэ. Хүүхдүүд гэрлэн дохио болон гэрэл, тэмдэглэгээний талаар ойлголтгүй байдаг. Тиймээс тэдэнд гэрлэн дохио болон тэмдэглэгээний талаар зааж өгөх хэрэгтэй.
• Үүний тулд хүүхэдтэй цуг тэмдэг тэмдэглэгээтэй, гэрлэн дохиотой гарцаар хамт гарах явдал юм. Хүүхдүүд хангалттай туршлагатай болсон үед тэднийг хэзээ яаж зам гарах шийдвэр гаргуулах хэрэгтэй. Замын хөдөлгөөн багатай үед сургах нь зөв.
• Бага насны хүүхдүүдэд гэрлэн дохионы талаар зааж сургахын тулд өнгөтэй карт ашиглах нь зүйтэй. Ингэснээр тэд аюулгүй орчинд суралцаж болно.
• Хүүхэдтэйгээ явж байх үед таарсан шинэ тэмдэг тэмдэглэгээг тэдэнд зааж өгөх хэрэгтэй. Ингэснээр хүүхдүүд дараа нь тухайн таних тэмдэгийг ядаж мэддэг болсон байна.
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ГАРААС БАРЬЖ ГАРЦААР ГАРАХ
Хүүхэд бүр эцэг эхийнхээ урд гарч гүйхийг хүсдэг. Хүүхдүүд анхааралгүй байдлаар гудамж, зам хөндлөн гарах хандлагатай байдаг. Дор хаяж 6 нас хүртэл нь гарцаар гарахдаа гараас нь барих хэрэгтэй. Замын хөдөлгөөн, гудамжны аюулгүй байдлыг хангахын тулд бага насны хүүхдийн гараас барих хэрэгтэй.
• Хүүхдээс “Одоо зам гарч болхуу гэж асуу, Тийм” гэж хариу хэлтэл зам гарахгүй байх нь хүүхдийн шийдвэр гаргалтад том ач тустай. Энэ нь бас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мөн адил ач тустай.
ЗАМ ГАРАХДАА ЗОГСОЖ БУЙ 2 МАШИНЫ ДУНДУУР ГАРАХ НЬ ЯМАР АЮУЛТАЙГ ТАЙЛБАРЛАХ.
Зорчих хэсгээс гадна зам дээр тавьсан машин аюултай байж мэднэ. Энэ нь сонин сонсогдож байгаа ч бага насны хүүхэд 2 машины дундуур гарахдаа ямар аюул ирж байгааг анзаарах боломжгүй байдаг.

Хуваалцах :