“АГААРЫН ЧАНАРЫН АВТОМАТ СТАНЦ”-ТАЙ БОЛЛОО

2025.06.23 08:56
13
Монгол улсын Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажил үргэлжилж байна. Уг автомат станц нь Орон нутагт агаарын чанарыг 2-3 үзүүлэлтээр үздэг бол Орхон аймагт анхны 6 үзүүлэлтээр үздэг автомат станцыг суурилуулж байна.

">

Тодруулбал, автомат станц нь хүхэрлэг хий, азотын исэл, нүүрс төрөгчийн дутуу исэл, ПМ10 тоосонцор, ПМ2,5 тоосонцор, Озон гэх мэт байгаль орчны суурь үзүүлэлтүүд, нарийн тоосыг 24 цаг, 365 хоног тасралтгүй хэмжих хүчин чадалтай.
Өнгөрсөн хугацаанд 8:00, 14:00, 20:00 цагуудад механикаар аймгийн төвийн агаарын чанарыг хэмждэг байсан бол өнөөдрөөс эхлэн минут тутамд тооцоолох боломжтой болж буйгаараа онцлог юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам “Стандарттай байгаль орчин” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Аймгийн төвүүд агаарын чанарыг хэмжих багажгүйгээс болж стандартыг мөрдүүлж чаддаггүй байсан бол уг автомат станц суурилснаар стандартаа мөрдөхөд чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн Цаг уур, орчны шинжилгээний байгууллагууд зөвхөн хэмждэг, шинжилдэг байсан бол хяналт тавих механизм бий болж, орчны хяналт бүрэн утгаараа хийгдэх боломжтой болж байгаа юм.
Агаарын чанарын автомат станц нь Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн хувьд технологийн дэвшилтэт шинэ хуудас нээхээс гадна орчны хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Нүүрс, шатах төрлийн материал, авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа бохирдлыг хэмжиж чадсанаараа хянах, тохируулга хийх, стандартаас давсан бохирдол ялгаруулж байгаа тохиолдолд эрх бүхий байгууллагад шуурхай мэдэгдэж, зохих арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж байна.
Бохирдлыг хэмжиж чадвал хянаж чадна, хянаж чадвал бууруулж бас чадна.
IMG_0466 0 (2) 00 (3) 
Хуваалцах :