Мэдээ мэдээлэл
Байгальд ээлтэй, ухамсарт хэрэглээг нэмэгдүүлье

Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн албан хаагчид дэлхийд эерэг өөрчлөлт авчрах алхмуудын ойлголт бүхий сургалтад хамрагдлаа.
Сургалт 2025 оны 5 дугаар сарын 21-нд А.Амарын танхимд болов.
Сургалтаар хувь хүн бүр байгальд ээлтэй, ухамсарт хэрэглээг нэмэгдүүлж, амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлага тулгараад байгаа талаар мэдээлэл авлаа. Хүн төрөлхтөн аль хэдийн 5 дэлхийн хэрэглээний хурдтай байна гэдгийг судалгаа харуулжээ.
Хойч үедээ байгаль дэлхийгээ байгаагаар нь үлдээхийн тулд ухамсарт хэрэглээг нэмэгдүүлэх нь зйлшгүй тулгамдаж байгааг дахин дахин онцлов.
.jpg)
Ухаалаг хэрэглээг амьдралдаа дадал болгоход:
1. Хэрэглээгээ эргэцүүлж сонгох
• Худалдан авалт хийхээсээ өмнө “Надад үнэхээр хэрэгтэй юу?” гэж өөрөөсөө асуух.
• Чанартай, бат бөх эд зүйлийг сонгож, олон жил хэрэглэх.
• “Fast fashion” буюу түргэн загвараас зайлсхийж, чанартай хувцас, эсвэл хуучныг дахин ашиглах.
2. Дахин хэрэглэх, дахин боловсруулах
• Дахин ашиглах боломжтой уут, сав, аяга хэрэглэж нэг удаагийн хуванцараас татгалзах.
• Хогийг ангилан ялгаж, дахин боловсруулах цэгүүдэд хүргэх.
• Хуучин эд зүйлийг шинэчилж засварлах, солилцох, хандивлах.
3. Ногоон хэрэглээг дэмжих
• Орон нутгийн, улирлын хүнс хэрэглэж, импортын урт зам туулсан бараанаас зайлсхийх.
• Органик, химийн бордоо хэрэглэлгүй ургуулсан хүнс сонгох.
• Хуванцар баглаа боодол багатай, эсвэл баглаагүй бүтээгдэхүүн сонгох.
4. Эрчим хүч ба усыг хэмнэх
• Хэрэглээгүй үед гэрэл, цахилгаан хэрэгслийг унтраах.
• Ус гоожиж байгаа эсэхийг шалгах, усаа хэт үрэхгүй байх.
• Нарны гэрэл, байгалийн дулааныг ашиглах.
5. Тээврийн сонголтоо ухамсартай хийх
• Явган явах, унадаг дугуй унах, нийтийн тээврээр зорчих.
• Машин унах бол хамт явах, олон хүнтэй хуваалцах.
• Цахилгаан эсвэл бага түлш зарцуулдаг автомашин сонгох.
6. Ухамсарт хэрэглээг бусдад түгээх
• Найз нөхөд, гэр бүлдээ байгальд ээлтэй дадлыг уриалах.
• Сошиал медиад зөв хэрэглээний тухай мэдлэг, санаачилга түгээх.
• Хүүхдэд багаас нь байгальд хайртай, зөв хэрэглээний суурийг тавих.
.jpg)
Санах зүйлс:
• Ухамсарт хэрэглээ бол хорих биш, хариуцлага хүлээх явдал.
• Бага багаар эхэлсэн ч, олон хүн нийлбэл асар том нөлөө үзүүлдэг.
• Таны үйлдэл бол зөвхөн байгальд ч бус — өөрийн эрүүл мэнд, санхүүд ч тустай.