ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО

2025.05.13 07:53
9
Аймгийн Засаг даргын 2025 оны А/291 дугаар захирамжаар батлагдсан “Эрүүл мэндийн газрын нэрэмжит” сарын аяны хүрээнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт нөлөөллийн үйл ажиллагаа 2025 оны 5 дугаар сарын 12-нд “Эрүүл мэндийг дэмжих төв”-д боллоо.
Тус сургалтад байгууллагын эцэг эхийн зөвлөлийн гишүүд хамрагдан, дархлаажуулалтын үр дүн, вакцинаар сэргийлэх боломжтой өвчнүүдийн талаар нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээ, мэдээллийг түгээж, вакцины талаарх хүн амын дундах буруу ташаа ойлголтыг залруулах зорилготой юм. Улмаар товлолын дархлаажуулалтын хамралтын хувийг өндөр түвшинд тогтвортой байлгах, тархвар судлалын заалтаар болон нэмэлтээр хийгддэг вакцины хамралтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.
Түүнчлэн тус аяны хүрээнд хийсэн Орхон аймгийн эрүүл эмэгтэйчүүдийн дунд хүний хөхөнцөр вирусийн тархалтыг болон умайн хүзүүний эмгэг үүсгэх эрсдэлт хүчин зүйлийг судалгааны үр дүн зэргийг хуваалцав.
Мөн сургалтаар амны хөндийн эрүүл мэнд сахих зөв дадлыг хэвшүүлэх, энгийн үр дүнтэй аргад суралцах, түгээн дэлгэрүүлэх зорилготойг танилцуулж, дасгал ажиллуулан оролцогчдод үр дүнг бодитоор мэдрэх боломж олголоо.
Сургалт, үйл ажиллагааг АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн салбар байгууллагууд, @Орхон аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар , Орхон Насан Туршийн Суралцахуй хамтран зохион байгуулав.
000 0000 0 
Хуваалцах :