Мэдээ мэдээлэл
НИЙТЭЭР МОД ТАРИХ ХАВРЫН ӨДРҮҮДЭД НЭГДЛЭЭ

Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн хамт олон “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй бүх нийтээр мод тарих хаврын өдрүүдэд нэгдлээ.
Төрийн байгууллагын албан хаагчид 2025 оны 5 сарын 8, 9-нд мод тарих бөгөөд албан хаагч тус бүр 1.2 метрээс дээш өндөртэй 6 ширхэг шархуайс тарих юм. Нийт 61 байгууллагын 2615 албан хаагч 15690 мод тарих хуваарь гарч, мод тарилт үргэлжилж байна.
НЭГ МОД ТАРИВАЛ НЭГ НАСНЫ БУЯН
ХОЁР МОД ТАРИВАЛ ХОЙД НАСНЫ БУЯН

