НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2025.05.07 03:59
37
Байгаль орчны салбар байгууллагуудын “Хүн бүр байгалиа хамгаалъя” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг Орхон аймгийн “А.Амарын талбай”-д болж байна.
Өдөрлөгт Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон Байгаль орчны газар, Сэлэнгэ голын сав газар, Сум дундын Ойн анги, Ойн генетикийн төв, Ачит ихт ХХК, Зэс эрдэнийн хувь ХХК, Гал сэнтий ХХК зэрэг байгууллагууд оролцож иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэн, ажилласан юм.
Тодруулбал, Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв иргэдэд цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны талаар тайлбарлаж, 5, 6, 7 дугаар сарын цаг агаарын төлөв байдлын урьдчилсан мэдээгээр болон усны шинжилгээ хийж үйлчлэв.
Мөн талбайд бүх төрлийн модны үрсэлгээ, жимс жимсгэнийн мод, бут сөөг зэргийн худалдаа гарсан юм.
Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн турш үргэлжилсэн бөгөөд иргэд, олон нийтийг өргөнөөр оролцохыг урилаа.
Хуваалцах :