"ХОЙД БҮС-ЭРДЭНЭТ 2025" ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМД ОРОЛЦЛОО

2025.05.06 13:54
9
Орхон аймаг, Эрдэнэт хотын ирээдүйн хөгжлийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулах, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий “Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум Орхон аймагт болов.
Форумд Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олны төлөөлөл оролцож, Эрдэнэт хот дараагийн 50 жилд хэрхэн хөгжих үзэл баримтлал Бүтээлч, Ухаалаг, Тогтвортой байхаар төлөвлөсөн талаар илтгэл, хэлэлцүүлэгт хамрагдаж байна.
Форумд олон улсын донор байгууллагууд, үндэсний хэмжээний томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид оролцож санал дүгнэлтээ хэлж байгаа бөгөөд Нийгмийн салбарын хөгжлийг тодорхойлсон “Эрүүл оюунлаг хот”, Шинжлэх ухаан, судалгаанд суурилсан “Ухаалаг хот”, Эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох зорилготой “Цэвэр агаартай хот” зэрэг төслүүд танилцуулсан юм.
Түүнчлэн, төр хувийн хэвшлийн түншлэлээр орон нутагт хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг танилцуулж, орон нутгийн бизнес эрхлэгчид, үйл ажиллагаагаа өргөтгөх сонирхолтой үйлдвэрлэгчид, донор байгууллагуудын төслийн үзэсгэлэнг форумын хүрээнд А.Амарын талбайд танилцуулсан үзэсгэлэн зохион байгуулж байгаагаараа онцлог боллоо.
Хуваалцах :