Мэдээ мэдээлэл
Эцэг эхийн зөвлөлийн гишүүдэд зориулсан зөвлөгөө мэдээлэлд хамрагдлаа

“Гэр бүлийн сар”-ын аян, “Гэр бүлийн олон улсын өдөр”-ийн хүрээнд Орхон аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн гишүүдэд мэдээлэл, сургалт явууллаа.
Сургалтаар “Хүүхэд хамгааллын тухай хууль” танилцуулж, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”-ын талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөн туслав.
Тус үйл ажиллагаанд Орхон аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн гишүүд хамрагдаж, анхаарч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа.
Оролцогчид хүүхэд хүмүүжлийн болон хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаанд анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж, дасгал ажилласан юм.
