Мэдээ мэдээлэл
“ХАБЭА-Н САРЫН АЯН 2025”- Д НЭГДЛЭЭ

“ХАБЭА-ын сарын аян 2025”-ын хүрээнд “Байгууллагын үйлчилгээний ажилчдын ур чадварыг дээшлүүлье, харуул хамгаалалтын бэлэн байдлыг хангая” сэдэвт сургалт зөвлөгөөн 2025 оны 4 дүгээ сарын 17-ны өдөр боллоо.
Тус зөвлөгөөнийг Орхон аймгийн нийтлэг үйлчилгээний албанаас зохион байгуулсан бөгөөд Орхон аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн албн хаагчдын төлөөлөл оролцож, үйлчилгээний ажилтны мөрдөх чанар стандарт, ажлаа аюулгүй явуулах ажиллагааны талаар суралцав.
Мөн ажилтнуудын өртөж буй тоос, хорт бодисын өртөлтийн түвшнийг тогтмол хянах, өртөлтийг бууруулах инженер техникийн арга хэмжээг төлөвлөх, үр нөлөөг нь үнэлэх гээд олон сэдвийн хүрээнд оролцогч талууд санал бодлоо солилцон, арга техникээ хуваалцсан юм.
Байгууллагын орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэд технологийг нийтийн хүртээл болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг түгээх нь сарын аяны зорилго юм.
АЮУЛГҮЙ, ЭРДЭЛГҮЙ АЖИЛЛАЖ СУРЦГААЯ.
