ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

2025.04.17 13:15
26
"Гамшгийн эрсдэлийг бууруулахад орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоо III" аяны хүрээнд “Эрүүл эмэгтэй - Эрсдэлгүй гэр бүл” уриа дор 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр буюу өнөөдөр Орхон аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хурлын танхимд “Эрсдэлийг бууруулахад орон нутгийн эмэгтэйчүүдийн манлайлал” зөвлөгөөн зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Орхон аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн төлөөлөл болон 450 гаруй эмэгтэй оролцож гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн дараах тусламж үйлчилгээ үзүүлэх анхан шатны мэдлэг, дадлыг олж авав. Мөн байгаль эхээ хамгаалахад өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болохуйц арга, туршлагын талаар ойлголт мэдээлэлтэй боллоо.
Зөвлөгөөний зорилго нь эмэгтэйчүүдээр дамжуулан өрх гэрийн гишүүд гамшгаас хамгаалах мэдээлэлтэй болох, дадлыг бий болгож чадна гэж үзжээ. Мөн орон нутаг, бүс нутгийн хэмжээнд нөлөөлөх чадвартай гэж тооцсон байна. Иймд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо нэн чухал гэдгийг онцолж байв.
ЭРҮҮЛ ЭМЭГТЭЙ - ЭРСДЭЛГҮЙ ГЭР БҮЛ
Хуваалцах :