ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ СЭДВЭЭР ЗӨВЛӨЛДӨВ

2025.04.18 13:05
10
Байгаль орчин, уур амьсгалын салбарт жендэрийн мэдрэмжтэй түншлэлийг хөгжүүлэх, жендэрт суурилсан төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилго бүхий зөвлөлдөх уулзалт Орхон аймгийн “Номын төвд” болж байна.
Уулзалт зөвлөгөөнд Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, Байгаль орчны газар, Сэлэнгэ голын сав газрын захиргааны 30 гаруй албан хаагч оролцлоо.
Уг үйл ажиллагаа нь ирэх тавдугаар сарын 22-23-нд Монгол улсад зохион байгуулах‘’Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурлыг угтан 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа зөвлөгөөний нэг юм.
Зөвлөгөөнөөр,
1. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого
2. Хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ бий болгох
3. Жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт
4. Эмэгтэйчүүдийн манлайллын чадамж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан санаачилга гэсэн 4 үндсэн сэдвийн хүрээнд багаар ажиллан хэлэлцэв.
Хуваалцах :