Мэдээ мэдээлэл
#АНЗААР_2 АЯН ОРХОН АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

Орхон аймагт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх #АНЗААР_2 аяныг эхлүүллээ.
Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газартай хамтран “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах” зорилгоор #АНЗААР_2 аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж.
Тус аянд Орхон аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов.
Энэ үеэр "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах" сэдвээр сургалт, мэдээлэл өгч байна.
Монгол Улсад сүүлийн найман жилд 8 иргэн амь насаараа хохирсон байна. Хар тамхины гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 92.3 хувийг 13-35 насны залуучууд эзэлж байгаа аюулын харанга дэлдэж буйг анхаарууллаа. Жил ирэх тусам мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх залуучууд нэмэгдэж, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа учраас #АНЗААР_2 аяныг эхлүүлжээ.
Орхон аймагт сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн 8 удаагийн тохиолдол бүртгэгдэж, анхаарах түвшинд очсон гэх харамсалтай мэдээ байна. Мөн тус аймагт хар тамхины төрлийн ургамал ургадаг тархац бүхий нутаг гэж үздэг учраас өсвөр үе залууст хорт зуршлаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл олгох нь чухал байгааг онцоллоо.
Иргэн та хүүхдээ хаана, юу хийж явааг #АНЗААР
