ХОЙД БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ОРХОН АЙМАГТ БОЛЖ БАЙНА

2025.04.07 12:34
10
“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт Хойд бүсийн зөвлөгөөн 4 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Орхон аймагт боллоо.
Зөвлөгөөнд Орхон аймгийн УЦУОШТ-ын хамт олны төлөөлөл хамрагдаж, төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомж, бодлого төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт шалгалтын үр дүн, ёс зүй сахилга хариуцлагыг чанаржуулах зорилго бүхий итгэл, хэлэлцүүлэгт оролцож байгаа юм.
Хойд бүсэд төрийн 451 байгууллагад 16574 төрийн албан хаагч ажиллаж, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлж, иргэдэд үйлчилдэг бөгөөд Бүсийн сургалт, зөвлөгөөнд Орхон, Хөвсгөл, Булган аймгийн нийт 400 гаруй албан хаагч хамрагдсан.
Төрийн албаны хууль тогтоомж болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж түүний хэрэглээ, Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэглээ зэрэг салбар уулзалт, хэлэлцүүлэгүүд эхний өдөр болно.
Харин зөвлөгөөний хоёр дахь өдөр “Монгол Улсын төрийн албаны шинэтгэл, сорил, шийдэл", “Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааны хэрэгжилт” “Төрийн албаны шинэтгэл-ёс зүй” зэрэг илтгэл, панел хэлэлцүүлгүүд боллоо.
Зөвлөгөөнийг Монгол Улсын Их хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэгийн байнгын хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны салбар зөвлөлүүд хамтран зохион байгуулсан юм.
Хуваалцах :