Мэдээ мэдээлэл
САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛОО ДЭЭШЛҮҮЛЬЕ

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аяны хүрээнд Монголбанкнаас Орхон аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн албан хаагчдад зээлийн мэдээллийн сангийн талаар мэдээлэл хүргэлээ.
Албан хаагчид санхүүгийн эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авч, тулгамддаг сонирхсон асуултууддаа хариулт авав.
Монгол улс "Дэлхийн мөнгөний долоо хоног" аяныг 13 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил "Санхүүгийн зөв шийдвэр – Маргаашийн амжилтын эхлэл" уриа дор дэлхийн 176 оронд өрнөж байна.
Аяны хүрээнд сошиал орчин дахь санхүүгийн залилан, луйвраас хэрхэн сэргийлэх, мөн санхүүгийн эрсдэлтэй нөхцөлд сэтгэл хөдлөлөө зөв удирдах талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэж байгаа ажээ.
Мөн тус аян нь хүүхэд, залуусыг бага наснаас нь санхүүгийн мэдлэгтэй болгож, санхүүгийн зөв шийдвэр гаргах, санхүүгийн сайн сайхан байдалд хүргэхэд нь шаардлагатай мэдлэг чадвар, хандлага, дадал зуршлыг аажмаар эзэмшүүлэхийн чухлыг сурталчлах зорилготой дэлхийн хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг сайн дурын кампанит ажил юм.
