Мэдээ мэдээлэл
“ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР КОМПЬЮТЕРТ БИЧИХ” СУРГАЛТАД ХАМРАГДАВ

ҮНДЭСНИЙ БИЧИГ - ҮНДЭСНИЙ ДАРХЛАА
Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн албан хаагчид 2025 оны 3 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд “Үндэсний бичгээр компьютерт бичих” сургалтад хамрагдаж байна.
Сургалтыг Орхон аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн багш Б.Баттулга удирдан чиглүүлэв.
Сургалтаар албан хаагчид компьютерт Монгол бичгийн фонд суулгах, хуудасны тохиргоо хийх, бичих стандарт, арга зүй, кирилл бичгээс ялгаатай байдал зэргийн талаар ойлголт авч, бичиж сурах дадлага хийлээ.
Түүнчлэн албан хаагчид мэргэжлийн багшаас сонирхсон, тулгамдсан асуултдаа хариулт авч, Монгол бичгийн боловсролоо дээшлүүлэн, унших чадвараа ахиулах дадлага ажиллах заавар зөвлөгөө авсан юм.

