"ШИЛЖИЛТ БҮР ЧУХАЛ" СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025.01.15 11:21
9
Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олон 2025.01.15-нд “Шилжилтүүд” сэдэвт сургалтад хамрагдлаа.
Сургалтыг Нийгмийн ажилтан, Боловсрол судлалын магистр Т.Мөнхцэцэг удирдаж, хүний амьдралын 0-60 хүртэлх насны үечлэл, энэ хооронд ямар ямар шилжилтүүд хийгддэг, хэрхэн даван туулах ёстой, юун дээр анхаарах хэрэгтэй талаар тайлбарлав.
Түүнчлэн сэтгэл зүйн бяцхан оношилгоо явуулж, хариу тус бүрийг тайлбарлан, онцлог шинжүүдийн талаар харилцан ярилцлаа.
Мөн сургалтын дундуур хамт олны уур амьсгалыг сэргээх дасгал ажиллуулж, албан хаагчид хоорондоо сэтгэлийн үгээ илэрхийлэх боломж олгосон юм.
Эцэст нь, Мишээх төдийд тархи хууртаж аз жаргалын гoрмон ялгаруулдаг тул эерэг байж нүүр дүүрэн инээмсэглэн, гэр бүл, хамт олон, нийгэмдээ гэрэл сацруулахыг уриалав.
НЭГНЭЭ ОЙЛГОЖ, ХАМТ ГЭРЭЛТЬЕ
ОНЦЛОГОО ТАНЬЖ, УРАГШ АЛХЪЯ
Хуваалцах :