Шинэчлэн боловсруулж буй хууль болон ЗГ-ын тогтоолын төсөл
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ
1997 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь ус цаг уур, орчны мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль тогтоомж
2.1.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."Ус цаг уур, орчны хяналт шинжилгээ" гэж тогтоосон хөтөлбөрийн дагуу хийн мандал, усан мандал, чулуут мандал, шим мандлын байгалийн төлөв байдлын үзүүлэлтүүдийг хэмжин тодорхойлж дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зохих шийдэл гаргах үйл ажиллагааг;
3.1.2."Уур амьсгалын нөөц" гэж нарны цацраг, хур тунадас, агаар, хөрсний чийг, дулаан хангамж, усны хүрэлцээ, салхи, усныэрчим зэрэг хүний амьдралын хэрэгцээг хангахад ашиглаж болох байгалийн чадавхийг;
3.1.3."Урьдчилсан мэдээ" гэж ус цаг уур, орчны төлөв байдлыг хэдэн цаг, хоног, сар, улирлын өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан тодорхойлж гаргасан мэдээг;
3.1.4."Урьдчилан сэргийлэх мэдээ" гэж ус цаг уурын үзэгдэл, орчны бохирдол, цацраг идэвхжилт зэрэг нь хүн ам, байгаль орчин, эдийн засагт ихээхэн хохирол учруулах хэмжээнд хүрч болзошгүй тухай урьдчилан тодорхойлж гаргасан мэдээг;
3.1.5."Нийтийн хэрэгцээний мэдээ" гэж хүн амын өргөн хэрэгцээнд зориулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээн зарлаж байгаа ус цаг уур, орчны мэдээг;
3.1.6."Тусгай хэрэгцээний мэдээ" гэж хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тодорхой салбарын онцлогийг харгалзсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар гаргаж байгаа ус цаг уур, орчны мэдээг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ,
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Захиргаа төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Хандмаа
Холбогдох утас: 99782558
Өрөөний дугаар: 108 тоот
email:orkhontsaguur@gmail.com
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Захиргаа төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Хандмаа
Холбогдох утас: 99782558
Өрөөний дугаар: 108 тоот
email:orkhontsaguur@gmail.com