ХЭРГИЙН ЭЗЭД ХЭН БЭ?

2025.08.25 09:16
7

Дэлхийн дулаарал, хүлэмжийн хий хамгийн эхээр үүсгэж буй хэргийн эзэн хэн бол, та бодож үзсэн үү?

АНУ бол түүхэн дэх хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч улс. Тэд зөвхөн өнгөрсөн жил гэхэд 5.4 сая тонн буюу дэлхийн нийт нүүрстөрөгчийн давхар ислийн 10 хувийг дангаар ялгаруулсан. Дэлхийн хотууд нийт газар нутгийн ердөө гуравхан хувийг эзэлдэг ч нийт эрчим хүчний хэрэглээний 60-80 хувийг зарцуулж, нийт хүлэмжийн хийн 75 хувийг бүрдүүлж байна.

Эсрэгээрээ Африк тив нийт хүлэмжийн хийн ердөө 3.8 хувийг ялгаруулдаг ч дэлхийн дулаарлаас шалтгаалан жил бүр 7-15 тэрбум ам.долларын алдагдал хүлээж буй. Бид хамтдаа дорвитой өөрчлөлт хийхгүй байх аваас 2050 онд энэ тоо 50 тэрбум ам.долларт хүрнэ.

Одоогоос 13 жилийн өмнөх, COP15 уулзалтын үеэр хөгжингүй орнууд ядуу буурай бүс нутгийн хүн амд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход нь туслах зорилгоор жил бүр 100 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоо амласан.

Энэхүү систем нь сайн дурын үндсэн дээр ажилладаг бөгөөд учирсан хохирлыг барагдуулах бус дасан зохицох, бууруулахад чиглэгддэг. Нөхөн төлбөр төлөх ёстой орнуудаас хамгийн хойш сууж байгаа улс нь АНУ. Тэд нийт хүлэмжийн хийн дөрөвний нэгийг дангаар ялгаруулж байгаа хэр нь ердөө долоон тэрбум ам.долларыг л өнгөрсөн онд олгожээ.

Гэвч 100 тэрбум долларын дэмжлэг олгоод л асуудал шийдэгдэхгүй. Уур амьсгалын өөрчлөлтийн аюултай түвшнээс зайлсхийхэд шаардагдах хөрөнгө оруулалттай харьцуулахад 100 тэрбум ам.доллар өчүүхэн тоо юм. Зөвхөн эрчим хүчний салбарыг ногоон болгоход бидэнд жилдээ 2.4 их наяд ам.долларын санхүүжилт шаардлагатай.

 

Хуваалцах :