ДЭЛХИЙ ДАХИНД ХЭТ ХАЛАЛТ, БАЙГАЛИЙН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС ХЭН ХАМГИЙН ТҮРҮҮНД ХОХИРЧ БАЙГАА ВЭ?

2025.08.12 09:11
9

“Дэлхийн өмнөд хагасын амьдрал хойд хагасаас шалтгаалж байна.”

Барбадос улсын Ерөнхий сайд Миа Моттли

Энэ зун Пакистаны нутгийн зүүн өмнөд хэсгээр ширүүн үргэлжилсэн аадар борооны улмаас үер бууж, 1000 гаруй хүн амиа алдсан харамсалтай үйл явдал тохиосон. Нийт 30 сая гаруй хүн уг үерт өртсөн бөгөөд 700 мянган айлын гэр усанд автаж, борооны улирлын үеэр буусан хур тунадасны хэмжээ жилийн дунджаас 700 хувиар давсан гэсэн тооцоо гарсан юм.

Африк тивийн хувьд ч энэ жил ээлж дараалан тохиосон үер усны гамшгууд томоохон гарз хохирлуудыг дагуулсан билээ. Баруун Африкт борооны улирлын үеэр үер болох нь хэвийн үзэгдэл хэдий ч Нигери болон хөрш зэргэлдээ орнуудад сүүлийн хэдэн арван жил дэх хамгийн аймшигтай үер тохиосон.

НҮБ-аас тус үерт өртсөн хүний тоо 3.2 саяыг давсан бөгөөд ойролцоогоор 1.5 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэх мэдээллийг өгсөн.Үерийн уршгаар үлэмж хэмжээний үржил шимт газар тариалангийн талбай усанд автаж, түлш, хүнсний хангамж тасалдсаныг ч дурдах хэрэгтэй.

Эдгээр байгалийн гамшиг бол уур амьсгалын өөрчлөлтийн шууд үр дагавар.

Хуваалцах :