МАНАЙ ГАРАГ 200 ЖИЛИЙН ДОТОР 1.2 ХЭМЭЭР ДУЛААРСАНД ЯАГААД САНАХ ЗОВОХ ЁСТОЙ ВЭ?

2025.08.02 09:08
7

Дэлхийн дундаж температур 1880 оноос хойш цельсийн 1.2 хэмээр нэмэгдсэн нь XX зууны сүүлчээр гарсан хамгийн том өөрчлөлт юм. Угтаа хуурай газрын температур нь уур амьсгалын өөрчлөлтийн жинхэнэ цар хүрээг нуун далдалдаг болохыг та мэдэх үү? Учир нь далай бидний ялгаруулж буй хүлэмжийн хийн 90 хувийг шингээдэг. Сүүлийн үеийн судалгаагаар 1997-2015 оны хооронд далай өмнөх 130 жилийн хугацаанд хуримтлуулсантай тэнцэхүйц их дулааныг шингээж авсан байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хэвшмэл буруу ойлголтуудын тэргүүн эгнээнд цаг агаар, уур амьсгалын ялгаа багтдаг. Цаг агаар гэдэг нь биднийг гадаа гарахад байнга өөрчлөгддөг цаг уурын нөхцөл, харин уур амьсгал нь эдгээр нөхцөлийн урт хугацааны дундаж бөгөөд ихэвчлэн 30 жилийн хугацаанд тооцдог аж. Энгийнээр хэлбэл цаг агаар нь өнөөдрийн сэтгэл санааны байдал бол уур амьсгал нь таны төрөлх мөн чанар хэмээн ойлгоход хангалттай.

Тиймээс цельсийн 1 хэм нь цаг агаарын томоохон өөрчлөлтийг илэрхийлэхгүй ч уур амьсгалын ноцтой өөрчлөлт юм. Энэ тоо далайн мөсийг хайлуулах, хур тунадасны хэмжээг өөрчлөх, экосистемийг сүйрүүлэхэд хангалттай гэсэн үг.

 

Хуваалцах :