Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, цаг уурч Д.Шагдарсүрэн: Байгаль юмсын үзэгдлээр цаг агаарыг шинжих арга

2025.08.01 15:19
7

Өглөөний нар ердийнхөөс том юм шиг мөртлөө улаан хүрэн өнгөтэй,эгц дээшээ цацрагтай үзэгдвээс зун бол бороо, өвөл бол цас орохын шинж

Нар мандах үеэр манантай байвал өдөртөө цэлмэг бүгчим болно

Өглөө тэнгэр цэлмэг,нар тосон цагаан,цацраг нь хурц байвал өдөртөө тэнгэр муудахгүй

Нар улбар өнгөтэй жаргах буюу шингэх үед тэнгэрийн хаяанаа нэг цэгээ тал тал тийшээ цацарсан мэт сэмжин үүлтэй харагдвал тэнгэр муудахын,нар тод ягаан өнгөтэй жаргавал хүчтэй салхи хөдлөхийн дохио

Нар жаргах үеэс үүлс сарниж хэлбэр дүрсээ алдвал шөнөдөө бороо орно

Сар

Сар ердийнхөөс том юм шиг мөртлөө улаан туяатай байвал хур буухын тэмдэг

Арван тавны сар тод мандвал өдөр сайхан болохын шинж

Өвлийн тэргүүн сард сар,мичдийн тохиолын өмнө тэнгэр муудвал цаг хатуурна

Есөн ес, дүн орох, ичигсэд хөдлөх, ханш нээх, нар голлох, буцах үед тэнгэр муудаж хүйтрэх буюу цас бороо заавал ордог гэлцэнэ

Cолонго

Агаар хамгийн их халалт

1992 оны есдүгээр сарын 13-нд Ливи улсын Аль-Азизия цөлд ийм явдал болжээ. Энэ өдөр цаг уурчид Цельсийн 57,8 градус хүртэл халсныг  бүртгэж авсан нь түүхэнд мэдэгдсэн агаарын хамгийн дээд, удаан үргэлжилсэн их температур байв. Дээр дурдсан цөл нь Сахарын цөлийн ойролцоо байдаг учир, тэнд ингэтлээ "халдаг"  байна. Энэ нь хамгийн их температур биш байж болох ч, заримдаа агаарын урсгал, чийглэг хоёр нийлэхээрээ температур аюултай хэмжээнд хүртэл агшин зуур ихэсдэг явдал хааяа тохиолддог байна. Ийм нэг явдал 1967 онд Ираны Абадан тосгоны ойролцоо болжээ.  Тэгэхэд агаарын температур хэдхэн минутын дотор 87 градуст хүрсэн байна. Үүнийг баримтжуулан  бүртгэж аваагүй учир, Гиннессийн номонд ороогүй ажээ...

Хуваалцах :