СОНИРХОЛТОЙ ЦАГ АГААР

2025.07.01 15:16
6

Өглөөгүүр солонго татах нь бороо орохын шинж, орой солонго татвал тэнгэр хангай тогтуун сайхан болохын шинж

Харин салхин зүгт солонго татвал бороо орохын тэмдэг

Солонго тод доогуур татаж байвал тэнгэр эвгүйтнэ

Зүүнээс солонго өндөрт татаж, баруун уруу шилжин замхарвал тэнгэр сайхан болно

Бороо орсны дараа солонго хурдан замхарвал тэнгэр цэлмэнэ. Удаан байвал тэнгэр муудна

Бороо орж буй үед тод шар өнгийн солонго татвал бороо зөөлнөөр удтал орно

Үдшийн үүл зэвхий саарал өнгөтэй байвал ирэх өдөр тэнгэр муудна

Үдшийн бүрийгээр үүл зүүнээс хойш нүүвэл хүчтэй салхилна

Хойноосоо салхитай үүлгүй бол хүйтний эрч чангарна

Үүл салхины эсрэг нүүж байвал хур орохын дохио

Үүл өөд өөдөөсөө нүүж байвал тэнгэр урт хугацаагаар тавгүйтнэ

Нэг өдрийн дотор салхи нар даган эргэж, оройдоо хүчтэй болох нь маргааш тэнгэр аягүй болохын дохио

Салхи буруу эргэж, орой тийш ширүүлэхээр хавсарга тавина

Сар бүүдийн хүрээ татвал тэнгэр муухайрахын тэмдэг

Өглөө эрт баруун өмнө зүгт бараан үүл гарвал үдийн урд хур бороо орно

Орой нар шингэх зүгт цэлмэг байваас маргааш магад гийнэ

Тэнгэрийн баруун хаяанаас махирласан толгойтой үүл гарвал маргааш салхи тавьж, хүйтэрнэ

Шөнө шүүдэр уналгүй хоновол ширүүн бороо орно

Тэнгэрт бөөн, долгиолог, сэмжин мэт олон янзын үүл хамт ажиглагдвал цаг агаар муудахын шинж

Үүл хуулиран байвал ширүүн бороо орох буюу салхилахын тэмдэг

Цас бороо орж байх үед үүл салхиныхаа зүгт хөндөлдөж ирвэл бороо арилахын шинж

Хуваалцах :