БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИЙН “УС, ХӨРСНИЙ ИНЖЕНЕР”-ИЙН АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

2025.03.13 14:21
8

Орхон аймгийн "Ус цаг уур, орчны шинжилгээний төв"-ийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь үйл ажиллагаандаа MNS, ISO17025:2018 стандартыг хэрэгжүүлэн ажилладаг итгэмжлэгдсэн лаборатори юм. Тус лабораторийн үндсэн чиг үүрэг нь Орхон аймгийн нутаг дэвсгэр дэх ус, агаар, хөрснөөс дээж авч нойтон химийн аргаар өдөр тутамд шинжилгээ хийдэг.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Мэргэжил:
  • Ус судлал-усны химич, аналитик химич
  • Химийн инженер
  • Хими экологич
  1. Боловсрол:
  • Бакалавр ба түүнээс дээш
  1. Ур чадвар:
  • MNS, ISO17025:2018 стандарт дээр ажиллах сертификаттай байх
  • Химийн лабораторид мэргэжлээрээ ажиллаж байсан бол давуу тал болно
  • Багаар ажиллах чадвартай
  • Харилцааны ёс зүйтэй
  • Үүрэг хариуцлага хүлээх чадвартай байх
  • Компьютерын өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн шинэчлэгдсэн анкет
  • Боловсролын баримт бичгийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • 4*3 цээж зураг

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА

  • 2025 оны 03 дүгээр сарын 13-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 28-ныг хүртэл

Байрлал: Баянцагаан баг

Холбогдох дугаар: 99072579, 99782558

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Захиргаа төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Хандмаа
Холбогдох утас: 99782558
Өрөөний дугаар: 108 тоот
email:orkhontsaguur@gmail.com

Хуваалцах :