ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН

26

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Ерөнхий технологич инженер бөгөөд төрөлжсөн архив, мэдээллийн дэд сангийн технологич инженер, хүний нөөцийн мэргэжилтэн О.Хандмаа
Холбогдох утас: 99782558
Өрөөний дугаар: 108 тоот
email:orkhontsaguur@gmail.com

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлт энд дарж харна уу?

    “Байгууллагын үйл ажиллагаа,

үр дүнг үнэлж дүгнэх журам”-ын

2 дугаар хавсралт 

ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН

2025 оны 12 дугаар 31                                                                                                                                                                                        Орхон аймаг

Д/д

Шийдвэрийн нэр, огноо

Зүйл заалтын дугаар

Зүйл, заалтын агуулга

Хэрэгжилтийн

тайлан

Хэрэгжилтийн

хувь

Хэрэгжээгүй шалтгаан

Хяналтаас хасах үндэслэл

1

2

3

4

5

6

7

8

Улсын Их Хурлын Байнгын хорооны тогтоол

1

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 2025.06.10 04

1.3.1

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, тухайн байгууллагын ЁС зүйн дэд хорооны гишүүдэд олгох урамшууллын асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн үр дүнг тооцож ажиллах

Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дэргэдэх "Ёс зүйн дэд хороо" 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ёс зүйн ажлын төлөвлөгөө боловсруулан төвийн даргаар батлуулж, батлагдсан төлөвлөгөөг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон оны турш ажиллаж байна.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, тухайн байгууллагын ёс зүйн дэд хорооны гишүүдэд олгох урамшууллын асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж 2026 оны төсөвт суулгахаар санал өгсөн. Ажлын үр дүнг тооцож ажиллах орчин нөхцлөөр бүрэн хангаж бичиг хэргийн зардлыг тухай бүрд шийдвэрлэдэг.

100 хувь

Байхгүй

Байхгүй

2

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 2025.06.10 04

1.1.3

Монгол Улсын ЁС зүйн хорооны гишүүдийн, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх ЁС зүйн дэд хороодын гишүүдийн хараат бус, бие даасан зарчмаар ажиллах нөхцөл, баталгааг хууль тогтоомжийн хүрээнд бүрэн хангах зохицуулалт хийх.

Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дэргэдэх "Ёс зүйн дэд хороо" хараат бусаар ажиллах зарчим баримталдаг.
Албан хаагчдын ёс зүйн үнэлгээ, шийдвэр гаргалтад төвийн дарга нөлөөлдөггүй. Тухайлбал, төвийн ёс зүйн дэд хороо албан хаагчдын ёс зүйг харилцаа, хандлага, хариуцлага, хамт олонч байдал, хувийн зохион байгуулалт гэсэн 5Х үзүүлэлтээр 1-5 оноогоор дүгнэдэг. Дүгнэлтийг албан хаагчид өөр хоорондоо хийх бөгөөд хэн нь хэнд, хэрхэн санал өгч дүгнэж байгааг мэдэгдэхгүй байдлаар зохион байгуулдаг. Санал өгсөн хуудсаа тодорхой цэгт битүүмжлэгдсэн хайрцганд хураан авч, ёс зүйн дэд хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ протокол хөтлөн задалж нэгтгэн дүгнэдэг. Байгууллагын ёс зүйн дэд хорооны гишүүдээс өөр хүн оролцдоггүй.
Ёс зүйн дэд хороо 2025 оны 1 дгээр сарын 10-ны өдөр ёс зүйн ажлын төлөвлөгөө боловсруулан төвийн даргаар батлуулж, батлагдсан төлөвлөгөөг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон оны турш хараат бус, бие даасан зарчмаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

100 хувь

Байхгүй

Байхгүй

3

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 2025.06.10 04

1

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх Үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын жил бүрийн төлөвлөгөөнд тусган, хэрэгжилтийг ханган үр дүнд хяналт тавьж ажиллах;

Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дэргэдэх "Ёс зүйн дэд хороо" 2025 оны 1 дгээр сарын 10-ны өдөр ёс зүйн ажлын төлөвлөгөө боловсруулан төвийн даргаар батлуулж, төлөвлөгөөг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг. Хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр болон сараар нь Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт тогтоол шийдвэрийн биелэлтийн хүрээнд e-office.erdenet.mn системд оруулдаг. Мөн хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр гарган Цаг уур, орчны шинжилгээний газарт хүргүүлэн ажиллаж байна. Манай байгууллагын Ёс зүйн дэд хороо нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд, ёс зүйн хэмжээг баримтлах, сурталчлан таниулах, соён гэгүүрүүлэх, олон нийтэд түгээх байдлаар ажилладаг.

100 хувь

Байхгүй

Байхгүй

Хэсгийн дундаж: 100 хувь

Засгийн газрын тогтоол

1

Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай

2025.02.23 109 дүгээр тогтоол

1

Монгол үндэстний уламжлалт баяр цагаан сарын билгийн тооллын шинийн нэгний өдөр тасарч, шинийн 2,3-ний өдөр бямба, ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 03,04,05-ны өдрүүдийн Даваа, мягмар, лхагва гарагт албан хаагчдыг амрааж, 2025 оны ажлын жилд багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийх

Тус тогтоолтой холбоотой төвийн даргын А/28 дугаар тушаал гарч 12 дугаар сарын 06,13,20-ны өдрүүдийн бямба гарагт албан хаагчид нөхөж ажиллах тушаал гарсан. 12 дугаар сарын 06-ны өдөр нөхөж ажилласан байна.13,20-ны өдөр нөхөж ажиллахад хяналт тавин ажиллана.

100 хувь

Байхгүй

Байхгүй

2

Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай

2025.06.04 279 дүгээр тогтоол

 

1

Цаашид Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын 2025 оны 07 дугаар сарын 12, 13-ны өдрүүд нь Бямба, Ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2025 онд багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийх шардлагатай албан байгаа эсэхийг нягтлах.

Тус ажлын хүрээнд Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн А/131 тоот тушаал гарч, 21 аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн албан хаагчид ба манай төвийн албан хаагчид 2025 оны 06 дугаар сарын 28, 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд ажилласан.

100 хувь

Байхгүй

Байхгүй

2

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2025.10.29 147

1

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насний хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээр асарч байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга захирал, нарт даалгаж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт уриалсугай.

Уг уриалгыг Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн пэйж хуудсаар дамжуулан уриалга, "Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Монгол улсын засгийн газрын 2025 оны 10 сарын 29 өдрийн 147 дугаар тогтоолыг нийтлэв.
Түүнчлэн байгууллагын Эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан байгууллагын албан хаагчдын хүүхдүүдийн судалгааг шинэчлэн гаргаж, 6 хүртэлх настай хүүхэдтэй эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэн ажиллаж байна. Төвийн 1 албан хаагчийн хүүхэд ханиад томуу хүрч халуурсан гэрээр асарч сувилах шаардлага гарсан тул ӨЭМТ-ийн тодорхойлолтыг үндэслэн 3 хоногийн цалинтай чөлөө олгосон байна.

100 хувь

Байхгүй

Байхгүй

3

Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай

2025.07.23 56

2.19

 

Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд цаг алдалгүй, шуурхай хүргэх арга хэмжээ авч ажиллах

Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв нь http://orkhon.weather.gov.mn/, https://orkhon.namem.gov.mn/, https://control.e-mongolia.mn/, https://e-office.erdenet.mn/ сайтууд болон Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв пэйж хуудсаар Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд цаг алдалгүй, шуурхай хүргэх ажлыг холбогдох, хууль дурмын дагуу хийж байна. Үүнд: Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс анхааруулах мэдээ 40 удаа, сэрэмжлүүлэх мэдээ-15 удаа, урьдчилсан сэргийлэх мэдээ-1 удаа зохиосон. Ой хээрийн түймэр гарах нөхцөлийг агаарын хуурайшлын зэргээр тодорхойлж өдөр бүр бодож гаргасан. Ой хээрийн түймрээс анхааруулах мэдээ-107, сэрэмжлүүлэх мэдээ- 80, урьдчилан сэргийлэх мэдээ- 51 удаа тус тус гаргаж мэдээг Баян-Өндөр сумын ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, аймгийн онцгой комиссын гишүүд, гэрээт байгууллагууд, малчид тариаланч, ард иргэд, хэрэглэгчдэд масс мессеж үйлчилгээ буюу гар утсанд нь давтагдсан тоогоор 11424 удаа,  Е-мэйл хаягаар 57 хүнд, утсаар 365 удаа тухай бүрд нь хүргэж үйлчилсэн байна. Мэдээний таарц өмнөх жилээс  8,3 хувиар өссөн дүнтэй байна.

100 хувь

Байхгүй

Байхгүй

Хэсгийн дундаж: 100 хувь

Засгийн газрын хуралдааны тэмдэглэл

1

Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар хуралдааны тэмдэглэл

7

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн үрэлгэн байдал, хэрэгцээгүй худалдан авалт, гадаад, дотоод томилолт, өндөр өртөгтэй автомашин, тавилга хэрэгсэл, бэлэг дурсгалын зүйлсийг хязгаарлаж, уулзалт, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, ажиллахыг төрийн байгууллагын удирдлага, албан тушаалтнуудад даалгав.

Уг даалгавар болон төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу Ус цаг уур орчны шижилгээний төв үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах замаар төсөв, зардлаа хэмнэж байна.
Үйл ажиллагаанд хамгийн их гардаг бичиг хэргийн болон, бичгийн цаасаа ч танахыг удирдлага болгон цахим харилцаагаар зохицуулахыг хичээж байна.
Төвийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд гэрээт болон хөтөлбөрт ажлууд, Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспидецийн ажил зэрэг хээрийн судалгаа шинжилгээний ажил, байгаль орчны судалгааны ажил агаар, хөрс, ус, ургамлын судалгаа зэрэг ажлууд тогтмол хуваарийн дагуу хийгддэг тул ихэвчлэн уул хад болон шороон замаар цаг агаарын хүнд нөхцөлд ажиллах шаардлага гардаг. Үндсэн чиг үүргээс гажсан, үйл ажиллагаатай холбоогүй хандив, тусламжийн шинжтэй зарлага, санхүүжилт хэзээ ч гаргаж байгаагүй. Албан томилолтоор ажиллаж байгаа албан хаагчийн тээврийн хэрэгсэл, байр, хоолны зардлыг Сангийн сайдын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний Дотоод албан томилолтын зардлын хэмжээг шинэчлэн батлах тухай А/52 дугаар тушаалыг үндэслэн төсөвлөж олгодог. Энэ онд шинээр хэрэгцээгүй худалдан авалт хийгдээгүй. Сургалтуудыг аль болох цахимаар зохион байгуулж байна.

100 хувь

Байхгүй

Байхгүй

2

Засгийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар хуралдааны тэмдэглэл

1.2

Эрхлэх асуудлын хүрээнд хамаарахгүй хангалтгүй дүгнэгдсэн заалтын хэрэгжилтийг эрчимжүүлж, хэмжигдэхүйц шалгуур үзүүлэлт бүхий төлөвлөгөө боловсруулах, салбарын хэмжээнд бодит үр дүнг сар бүр нэгтгэн дүгнэж, товч, тодорхой тайлагнах, өмнөх сард тайлагнасан албан даалгаварын хэрэгжилтийг давтан тайлагнахгүй байх.

Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн үйл ажиллагаанд эрхлэх асуудлын хүрээнд хамаарахгүй хангалтгүй дүгнэгдсэн заалт бүхий ажил үйлчилгээ байхгүй. Манай төв нь явуулж буй бүхий л төрлийн ажил үйлчилгээнийхээ хэрэгжилтийг эрчимжүүлж, хэмжигдэхүйц шалгуур үзүүлэлттэй байлгах, төлөвлөгөө боловсруулах тал дээр байнга анхааран ажилладаг.
Цаг уур, орчны шинжилгээний газар 21 аймгийн салбарын хэмжээнд бодит үр дүнг сар бүр нэгтгэн дүгнэж, дүн мэдээг нээлттэй мэдээлж ирүүлдэг. Сар бүр тайлагнасан албан даалгаварын хэрэгжилтийг давтан тайлагнахгүй байхад онцгой анхаардаг. Манайх судалгааны байгууллага учир цаг үе, нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн тайлан үйл ажиллагааны мэдээлэл, судалгаа шинжилгээ давхардах үндэслэл огт байдаггүй.

100 хувь

Байхгүй

Байхгүй

3

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 13 дугаар хуралдааны тэмдэглэл

1

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан нээлттэй мэдээллийг үнэн, зөв, иргэдэд ойлгомжтой байдлаар цахим хуудсандаа болон нээлттэй мэдээллийн системд 2025 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн байршуулахыг яамдын төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт

Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан нээлттэй мэдээллийг үнэн, зөв, иргэдэд ойлгомжтой байдлаар цахим хуудсандаа болон нээлттэй мэдээллийн системд бүрэн байршуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна.Өөрөөр хэлбэл, холбогдох хууль, тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход анхаарал хандуулан ажилладаг.
Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв пэйж хуудас, http://orkhon.weather.gov.mn/, https://orkhon.namem.gov.mn/, https://control.e-mongolia.mn/, https://eoffice.erdenet.mn/, https://shilen.gov.mn/home,https://shilendans.gov.mn/, http://admin.agaar.gov.mn/web цахим хаягт болон Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв хуудсаар Цаг агаарын урьдчилсан мэдээ, аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ, байгууллагын үйл ажиллагаа, санхүү, агаарын чанарын мэдээлэл зэргийг нээлттэй ид тод байршуулан, олон нийтэд хүргэсээр байгаа юм.

100 хувь

Байхгүй

Байхгүй

4

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр хуралдааны тэмдэглэл

21.11.10.1.

0й, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлж, иргэдэд хүргэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол үр дүнтэй явуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгов.

0й, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлж, иргэдэд хүргэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол үр дүнтэй явуулах ажлын хүрээнд Орхон аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв 2.6М хүнд таалагдлаа - 3.7М дагагчид бүхий Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв фэйсбүүк хуудас болон https://orkhon.namem.gov.mn сайтаар дамжуулан байнга сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн ажиллаж байна. Ингэхдээ иргэдийн сонор сэрэмжийг нэмэгдүүлэх контент, зураг, вивео, нийтлэл мэдээнээс гадна хуурайшилтын зэргийг тодорхойлон мэдээлэл хүргэдэг. Ой хээрийн түймрээс анхааруулах мэдээ-107, сэрэмжлүүлэх мэдээ- 80, урьдчилан сэргийлэх мэдээ- 51 удаа тус тус гаргаж мэдээг Баян-Өндөр сумын ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, аймгийн онцгой комиссын гишүүд, гэрээт байгууллагууд,ОБГ, Сум дундын ойн анги, БОГ, малчид тариаланч, ард иргэд, хэрэглэгчдэд масс мессеж үйлчилгээ буюу гар утсанд нь давтагдсан тоогоор 11424 удаа,  Е-мэйл хаягаар 57 хүнд, утсаар 365 удаа тухай бүрд нь хүргэж үйлчилсэн байна.

100 хувь

Байхгүй

Байхгүй

Хэсгийн дундаж: 100 хувь

Ерөнхий сайдын албан даалгавар

1

2025.03.06

2.1.2

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дүн шинжилгээ хийх

1.Монгол улсын Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар агаарын чанарын судалгааны автомат харуулыг 5 дугаар сараас шинээр ашиглалтанд оруулсан. Хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрс төрөгчийн дутуу исэл, PМ10 тоосонцор, PМ2,5 тоосонцор, Озон гэх мэт байгаль орчны суурь үзүүлэлтүүдийг 24 цаг, 365 хоног тасралтгүй хэмжих хүчин чадалтай бөгөөд хэмжилтийг хийж байна. 2026 оны эхнээс дээрх станцын хэмжилтийн үр дүн хэрэглэгчдийн гар утсанд харагддаг цахим систем нэвтрүүлнэ. 

2.Жил бүрийн эхэнд хийгддэг агаарын бохирдлын эх үүсвэрийн тооллого хийсэн. Нэгдсэн тоо, бүртгэлийн дүнгээр аймгийн хэмжээнд 3-15кВт хүртэл хүчин чадалтай зуух ашигладаг 14003 айл өрх, аж ахуй нэгж, 15-100кВт хүчин чадалтай зуух ашигладаг 62 айл өрх, аж ахуйн нэгж, 101-4200кВт хүчин чадалтай зуух ашигладаг 5 аж ахуйн нэгжийн 11 эх үүсвэр, 4200кВт-аас дээш хүчин чадалтай зуух ашигладаг 2 ДЦС-ын 13 эх үүсвэр тус тус бүртгэгдсэн байна.

3. Гэр хорооллын багийн хэсгийн ахлагч, зохион байгуулагч  нарт арга зүйн зөвлөгөө, сургалт мэдээлэл хүргэсэн.

4. Айл өрхийн тоо, галлагааны нүүрс, түлээний хэрэглээний хэмжээг авч түүн дээр боловсруулалт хийж тайланг бэлдсэн. https://envpol.mne.gov.mn/#/ сайтад бүх мэдээллийг оруулж ажилласан.

5. Орхон аймгийн агаарын чанарыг хотын төв болон гэр хороолол орчмоос хүхрийн давхар исэл 1218  удаагийн давталттай, азотын давхар исэл 1218 удаагийн давталттайгаар сорьц авч хяналт-шинжилгээ хийлээ.

6. Сар бүрийн агаарын чанарын тайлан мэдээг https://orkhon.weather.gov.mn/ сайтад оруулан ард иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байна.

100%

Байхгүй

Байхгүй

2

2025.03.06

2.1.3

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон шилжилтийг эрчимжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийх

1.Төвийн 3 албан хаагч Орхон аймгийн уур амьсгалын олон жилийн горимын мэдээгээр судалгааны ажил хийж магистрын зэрэг хамгаалсан.

2.ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ БА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ СЭДВЭЭР ЗӨВЛӨЛДӨВ

Байгаль орчин, уур амьсгалын салбарт жендэрийн мэдрэмжтэй түншлэлийг хөгжүүлэх, жендэрт суурилсан төлөвлөлтийг хэрэгжүүлэх зорилго бүхий зөвлөлдөх уулзалтад төвийн 10 гаруй албан хаагч оролцов.

Зөвлөгөөнөөр, 

- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн жендэрийн хариуцлагатай бодлого

- Хөдөөгийн хүн амын аж байдлыг сайжруулах, жендэрийн хариуцлагатай уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мэдлэгийн платформ бий болгох

- Жендэрийн хариуцлагатай уур амьсгалын санхүүжилт

-Эмэгтэйчүүдийн манлайллын чадамж, уур амьсгалын өөрчлөлтийн талаар гаргасан санаачилга гэсэн 4 үндсэн сэдвийн хүрээнд багаар ажиллан хэлэлцэв.

3. 2025 оны 5 дугаар сарын 7, 9 дүгээр сарын 24-ний өдрүүдэд  Байгаль орчны салбар байгууллагуудын  “Хүн бүр байгалиа хамгаалъя” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгт оролцов.

Иргэд олон нийтэд цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны талаар тайлбарлаж, цаг агаарын 10 хоног, сар, улирлын урьдчилсан мэдээгээр болон усны шинжилгээ хийж үйлчилсэн.

4. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, орчны бохирдлоос салах ажлын хүрээнд 3 болон 5 дугаар сард бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулав.

100%

Байхгүй

Байхгүй

3

2025.03.06

 

2.1.4

 

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих

“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөн, “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй бүх нийтээр мод тарих хаврын өдрүүдэд нэгдлээ. 2025 оны 5 дугаар сарын 8-нд төвийн албан хаагч тус бүр 1.2 метрээс дээш өндөртэй 6 ширхэг шархуайс тарив. Нийт 20 албан хаагч 140 мод тарилаа. Улаантолгойн харуул "2024 оны тэргүүний цаг уурын харуул”-аар шалгарч хошой аварга болсон өндөр амжилт үзүүлсэн юм. Улмаар 200 мод тарих эрхээр шагнуулан Улаан толгойд 120, төвийн хашаанд 80 мод тарив. 10 дугаар сарын 02-ны өдөр “Тарлан толгойн энгэр”-т 60 ширхэг бургас тарилаа. 2025.06.06-ны өдөр байгууллагын гадна орчноо тохижуулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхээр 80 ширхэг мандлын цэцэг тарилаа. Байгууллагын гаднах талбайн ногоон байгууламжийг арчилж, хамгаалах арчилгааны ажлын хүрээнд мод, бут сөөг хэлбэржүүлэх ажлыг 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 1-ний өдрүүдэд хийв. Нийт 88 ширхэг шар хуайсанд тайралт хийсэн юм. Мөн байгууллагын гаднах мод бут, зүлэг, цэцэг ногоог цэвэр, ногоон, эрүүл байлгахын тулд тогтмол усаар хангадаг. 5 дугаар сарын 9-ний өдөр Байгууллагын хашаан доторх болон ойр орчмын талбайн зүлгийг самнаж, өнжмөл өвсөө цэвэрлэх ажил хийлээ. Өнжмөл өвсөө цэвэрлээд нэг газар бөөгнүүлэн хогны машин дуудаж ачуулав. 2025 оны байдлаар нийт  400 ширхэг мод, 80 ширхэг мандлын цэцэг тарьсан байна.

100%

Байхгүй

Байхгүй

4

2025.03.06

2.1.5

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, суралцангаа хөдөлмөрлөх, хөдөлмөрлөнгөө суралцах хосмог ажлын байрыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлэх

2025 онд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, суралцангаа хөдөлмөрлөх, хөдөлмөрлөнгөө суралцаж буй 7 албан хаагч байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн  ХААИС-д 4 албан хаагч бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байна. 3 албан хаагч магистрын зэрэг хамгаалсан байна.

100%

Байхгүй

Байхгүй

5

2025.03.06

1.1.6

“Эрт илрүүлэг 2.0” үзлэг оношлогоог үргэлжлүүлэн зохион байгуулах

Төвийн албан хаагчид 2025 оны 3 сарын 13-14-ны өдрүүдэд “Эрдэнэт медикал” эмнэлэгт “Эрт илрүүлэг 2.0” үзлэг оношилгоонд хамрагдав. Төвийн 21 албан хаагч өөрсдийн насны ангилалд тохирсон багц үзлэг оншилгоонд хамрагдан, дараа дараагийн нарийвчилсан үзлэгт мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу үзүүлж, эмчлүүлж байна. Мөн өөрсдийн сонголтоор эрдэс бодисын болон Д амин дэмийн шинжилгээнд хамрагдсан.

100%

Байхгүй

Байхгүй

6

Засгийн газрын албан даалгавар №2025-01 2025-06-18

1.2

Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах, бүтээмжийг сайжруулах тухай

Харьяа байгууллага, хуулийн этгээдийн хэмжээнд сахилга, хариуцлагыг чангатгаж, төсвийн үр ашиггүй зардлыг танан, хэмнэлтийн горимыг чанд мөрдөх, бүтэц чиг үүргийн давхардлыг арилган, орон тоог үе шаттай цөөлөх чиглэлийн хүрээнд Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2025 оны 08 сарын 04-ны өдрийн А/162 дугаартай "Аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дүрэм, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" тушаал гарсан. Уг тушаал нь Засгийн газраас гаргасан төрийн албыг 9 хувиар цомхотгох тухай албан даалгавартай холбоотой шийдвэр юм. Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв газрын даргын тушаалын дагуу батлагдсан орон тоо, албан тушаалын хуваарийн дагуу төвийн даргын А/26 дугаар тушаал гарган зохион байгуулалт хийн ажиллаж байна.

100%

Байхгүй

Байхгүй

7

Засгийн газрын албан даалгавар №2025-03 2025-07-08

1.11

Төрийн албаны сахилга, дэг журам, хариуцлагыг чангатгах тухай

Улс төрөөс ангид, чадахуйн зарчимд суурилсан хүртээмжтэй, шуурхай, хариуцлагатай төрийн үйлчилгээг хүргэх, хүнд суртал, шат дамжлагыг бууруулах үр дүнтэй ажлыг зохион байгуулан, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд тус төв https://orkhon.namem.gov.mn/, https://frontoffice-dev.shilen.gov.mn/, https://shilendans.gov.mn/, https://weather.gov.mn/8 https://eoffice.erdenet.mn/ сайт болон Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв -пэйж хуудас зэргээр дамжуулан цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлэг, урьдчилсан мэдээ зэргээ нийтлэхээс гадна үйл ажиллагааны танилцуулга, явц байдлыг нээлттэй нийтэлдэг. Мөн байгууллагын санхүүгийн тайлан мэдээ, аудитын дүгнэлт зэргийг нээлттэй харах бүрэн боломжтой. Албан хэрэг хөтлөлт бичиг тоот дамжуулах үйл ажиллагааг ч мөн цахимжуулсан. Манай байгууллага төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг ханган ажиллахыг зорьдог бөгөөд цаг агаарын бүхий л төрлийн мэдээ, үйлчилгээ, ус, хөрс, агаарын чанарын мэдээ шинжилгээний дүн, цаг уурын судалгаа, мэдээллийг дээр сайтаар болон биечлэн шууд авах бүрэн боломжтой.
Түүнчлэн улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулж, батлагдсан хөтөлбөрийн дагуу цаг хугацаатай уралдан 365 хоног 24 цагийн турш мэдээ дамжуулан ажиллаж байна. Байгууллагын дотоод хяналт шалгалтын ажлын хэсэг дотоод хяналт шалгалтын төлөвлөгөө боловсруулан төлөвлөгөөний дагуу нийт 16 удаа удирдамж гарган хийж илтгэх хуудас болон ажлын тайлан, акт бичиж дотоод аудит, шалгалтад хамрагдсан албан хаагчдад танилцуулан төвийн даргаар хянуулж заавар, зөвлөгөөг өгч ажилласан. Салбаруудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Дотоод хяналт шалгалтаар илэрсэн үл тохирлуудыг цаг хугацаанд нь арилгах үүрэг даалгавар өгч, арга хэмжээг авч ажиллласан.

100%

Байхгүй

Байхгүй

8

Засгийн газрын албан даалгавар №2025-04, 2025-07-25

1.4

Төрийн байгууллагын ёс зүйн дэд хороог 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцээн байгуулж ажиллуулахыг бүх шатны төрийн байгууллагын удирдлагад;

Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дэргэд ёс зүйн дэд хороо нь 3 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тус хороо 2025 оны ажлын төлөвлөгөөгөө 2025.01.10-нд гарган төвийн даргаар батлуулж, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр гарган орон нутагт болон Цаг уур, орчны шинжилгээний газарт илгээдэг. Түүнчлэн сар бүр https://eoffice.erdenet.mn-д ёс зүйн хэрэгжилтийн тайланг тогтоол, шийдвэрийн биелэлт цэсэнд байнга оруулж байна. Жилийн эцсийн байдлаар  “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” зөрчсөн албан хаагч 1 байна. Ажлын байранд согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсэн, эсвэл хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн ажилтан байхгүй. Ёс зүйн дэд хороонд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, албан хаагчтай холбоотой санал гомдол ирээгүй бүртгэгдээгүй байна. Байгууллагаас төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах, авлига албан тушаал хэрэгт холбогдохгүй байх, дурэм журмаа мөрдөх, тэгш шударга хүртээмжтэй ажиллах чиглэлээр олон хөтөлбөр, сургалт үйл ажиллагаанд хамрагдсан албан хаагчид байгууллагын бусад ажилтнуудад мэдлэг мэдээлэл түгээн ажиллав. Төрийн албаны зөвлөлийн цахим сайтуудын мэдээллүүдийг цаг тухай бүр албан хаагчдад мэдээлж байна. Ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн дарга ХНУМТ цахим системд дэд хорооны дарга, гишүүдийн мэдээллийг оруулаад байна.

100%

Байхгүй

Байхгүй

 

 

 

 

 

 

 

 

Хэсгийн дундаж: 100 хувь

Нийт дундаж: 100 хувь

Хэрэгжилт тайлагнасан: Ерөнхий технологич инженер О.Хандмаа                      

 

Хуваалцах :