Тогтоол шийдвэрийн биелэлт
"ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ”-ИЙН 2025 ОНЫ БИЕЛЭЛТ
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Ерөнхий технологич инженер бөгөөд төрөлжсөн архив, мэдээллийн дэд сангийн технологич инженер, хүний нөөцийн мэргэжилтэн О.Хандмаа
Холбогдох утас: 99782558
Өрөөний дугаар: 108 тоот
email:orkhontsaguur@gmail.com
5 ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
| АЙМГИЙГ 2021-2025 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ”-ИЙН | |||||||||||
| ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН 2025 ОНЫ ЖИЛИЙН ХЭРЭГЖИЛТ | |||||||||||
| № | Шалгуур үзүүлэлт | Хэмжих нэгж | Суурь түвшин | Зорилтот түвшин (2025) | Шалгуур үзүүлэлтийн тайлбар | Тайлант хугацааны хүрсэн түвшин | Мэдээлэл цуглуулах эх сурвалж | Харилцах байгууллага | Биелэлтийн тайлбар | ||
| Он | Түвшин | Он | Түвшин | ||||||||
| Зургаа. Ногоон-Эрдэнэт хот | |||||||||||
| Зорилго 6. Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, байгальд ээлтэй, дэвшилтэт ногоон технологийг нэвтрүүлж, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглуулан, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх замаар байгалийн үр өгөөжийг өнөө болон ирээдүй хойч үе хүртэх нөхцөлийг бүрдүүлнэ. | |||||||||||
| Зорилт 6.1. Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. | |||||||||||
| 70 | Эрдэнэт хотын агаар дахь PM10 тоосонцорын дундаж агууламж | мкг/м.куб /сарын дундаж/ | 2020 | 0.102 /2020 оны10 сарын дундаж/ | 2025 | 0.095 | pm10–100 MNS4585:200 | 0.0682мг/м.куб | УЦУОШТ-ын БОШЛ-ын хяналт, шинжилгээний дүн | БОАЖГ, ХБТХОХ, УЦУОШТ | Монгол улсын Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хүрээнд буцалтгүй тусламжаар 21 аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдийг агаарын чанарын автомат станцтай болгох ажил үргэлжилж байна. Уг автомат станц нь Орон нутагт агаарын чанарыг 2-3 үзүүлэлтээр үздэг бол Орхон аймагт анхны 6 үзүүлэлтээр үздэг автомат станцыг 2025 оны 05-р сарын 27-нд шинээр суурилуулсан.Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрс төрөгчийн дутуу исэл, PМ10 тоосонцор, PМ2,5 тоосонцор, Озон гэх мэт байгаль орчны суурь үзүүлэлтүүдийг 24 цаг, 365 хоног тасралтгүй хэмжих хүчин чадалтай. Агаарын чанарын автомат станцын PM10, PM2.5-ын хэмжилтийг 6-р сарын 01-ний өдрөөс хэмжиж эхэлсэн. 6 дугаар сарын агаар дахь РМ10 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2025 стандартад харьцуулахад ХА-аас даваагүй байна. Хугацааны хамгийн их нь 6 дугаар сарын 21-нд 89.3 мкг/м3 байна. 6 дугаар сарын агаар дахь РМ2.5 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2025 стандартад харьцуулахад ХА-аас даваагүй байна. Хугацааны хамгийн их нь 6 дугаар сарын 21-нд 29.9 мкг/м3 байна. 7 дугаар сарын агаар дахь РМ10 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2025 стандартад харьцуулахад 7-р сарын 7, 26, 27-ны өдрүүдэд 1-1.5 дахин давсан үзүүлэлттэй байна. Хамгийн их нь 7 дугаар сарын 27-нд 146.5 мкг/м3 байна. 7 дугаар сарын агаар дахь РМ2.5 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2025 стандартад харьцуулахад ХА-аас даваагүй байна. Хугацааны хамгийн их нь 7 дугаар сарын 7-нд 27 мкг/м3 байна. 8 дугаар сарын агаар дахь РМ10 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2025 стандартад харьцуулахад ХА-аас даваагүй байна. Хугацааны хамгийн их нь 8 дугаар сарын 14-нд 71.5 мкг/м3 байна. 8 дугаар сарын агаар дахь РМ2.5 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2025 стандартад харьцуулахад ХА-аас даваагүй байна. Хугацааны хамгийн их нь 8 дугаар сарын 9-нд 13.5 мкг/м3 байна. 9 дүгээр сарын агаар дахь РМ10 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2025 стандартад харьцуулахад ХА-аас даваагүй байна. Хугацааны хамгийн их нь 9 дүгээр сарын 20-нд 84.9 мкг/м3 байна. 9 дүгээр сарын агаар дахь РМ2.5 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2025 стандартад харьцуулахад ХА-аас даваагүй байна. 10 дугаар сарын агаар дахь РМ10 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2025 стандартад харьцуулахад ХА-аас даваагүй байна. Дундаж үзүүлэлт нь 59 мкг/м3 байна. 10 дугаар сарын агаар дахь РМ2.5 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2025 стандартад харьцуулахад дундаж үзүүлэлт нь 14 мкг/м3 ХА-аас даваагүй байна. 11 дүгээр сарын агаар дахь РМ10 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2025 стандартад харьцуулахад дундаж үзүүлэлт нь 28 мкг/м3 ХА-аас даваагүй байна. 11 дүгээр сарын агаар дахь РМ2.5 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2025 стандартад харьцуулахад дундаж үзүүлэлт нь 9 мкг/м3 ХА-аас даваагүй байна. 12 дугаар сарын агаар дахь РМ10 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2025 стандартад харьцуулахад дундаж үзүүлэлт нь 31 мкг/м3 ХА-аас даваагүй байна. 12 дугаар сарын агаар дахь РМ2.5 тоосонцорыг Агаарын чанарын MNS4585:2025 стандартад харьцуулахад дундаж үзүүлэлт нь 16 мкг/м3 ХА-аас даваагүй байна. |
| 72 | Орчны бохирдлын мониторинг судалгааны мэдээллийн сангийн үзүүлэлт | үзүүлэлт, давтамж | 2020 | 4, Хоногт 2 удаа | 2025 | 4, 24 цагаар | 2020 оны суурь түвшин | 3 үзүүлэлт 24 цагаар тасралтгүй хэмжилт хийж эхэлсэн. | УЦУОШТ-ын БОШЛ-ын хяналт, шинжилгээний дүн - /NO2, SO2, | УЦУОШГ, ХБТХОХ | Орхон аймгийн агаарын чанарыг (жилийн эцсийн байдлаар) хотын төв болон гэр хороолол орчмоос хүхрийн давхар исэл 1218 удаагийн давталттай, азотын давхар исэл 1218 удаагийн давталттайгаар сорьц авч хяналт-шинжилгээ хийлээ. Агаарын чанарын индексээр хүйтний саруудад буюу 1,2,3 сарын байдлаар цэвэр түвшинд 3.4%, хэвийн 55.2%, бага бохирдолтой 41.4%, тус тус хүрсэн байна. 4-р сараас эхлэн агаарын чанар харьцангуй сайжирч цэвэр болон хэвийн түвшинд байлаа. Аймгийн хэмжээнд агаарын бохирдлын эх үүсвэрийн тоо бүртгэлийн нэгдсэн тооллогыг 14003 айл өрх, 11 аж ахуйн нэгжийн хүчин чадлаар ялгаатай зуух, 33854 авто тээврийн хэрэгслийг тус тус хамруулан хийсэн. Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу жилийн эцсийн байдлаар Хангал голын 4 цэгийн 48, Уртбулаг-Эрдэнэт гол 4, Чингэл-Эрдэнэт гол 4, Орхон голын 2 цэгийн 24 дээжид 23 үзүүлэлтээр нийт 80 дээжид 1840 удаагийн давталттай орчны чанарын хяналт-шинжилгээ хийж гүйцэтгэсэн. Шинжилгээний дүнгээр Хангал-Эрдэнэт гол 3-р зэрэг буюу бага бохирдолтой, Орхон гол 2-р зэрэг буюу Цэвэр, Уртбулаг-Эрдэнэт гол 6-р зэрэг буюу маш бохир, Чингэл-Эрдэнэт гол 2-р зэрэг буюу цэвэр түвшинд байна. .“Ачит-Ихт” ХХК-ны хяналтын цооногийн ус 94, “Эрдмин” ХХК-ны ус 80, “Эрдэнэт хивс” ХХК-ны бохир ус 20, “Зэс -Эрдэнэ” ХХК-ны хяналтын цооногийн ус 83 гэх мэт нийт 10 аж ахуйн нэгж байгууллагын 304 усанд хяналт-шинжилгээ хийгдсэн байна. “Ачит-Ихт” ХХК-ны хөрс 10, “Эрдмин” ХХК-ны хөрс 15, “Эрдэнэт хивс” ХХК-ны хөрс 1, “Зэс эрдэнэ” ХХК-ны хөрс 6 гэх мэт нийт 10 аж ахуйн нэгж байгууллагад нийт хөрс 33 тус тус хяналт-шинжилгээ хийгдсэн байна. Хяналт шинжилгээний үр дүнг өдөр бүрийн дүн мэдээг ЦУОШГ-ын мэдээллийн санд, агаарын чанарын хяналт шинжилгээний мэдээг агаарын чанарын индексээр үнэлэн өдөр бүр БОУАӨЯ, ОББҮХ, ЦУОШГ-т газарт, сар бүрийн статистик мэдээ болон тайланг ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтэст, Орхон аймгийн Статистикийн газарт, хүйтний улиралд сар бүрийн статистик мэдээг аймгийн ХБТХОХ, БОГ, ЭМГ-т хүргүүлэн ажиллаж байна. Сар бүрийн агаарын чанарын тайлан мэдээг https://weather.gov.mn/ сайтад оруулан ард иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байна.. Хугацааны хамгийн их нь 9 дүгээр сарын 21-нд 15.5 мкг/м3 байна. Хүхэрлэг хий, Азотын давхар исэл,Нүүрс төрөгчийн дутуу исэл, Озоны хэмжээ мөн адил агаарын чанарын MNS4585:2025 стандартаас даваагүй байна. |