Тогтоол шийдвэрийн биелэлт
Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ
ХУУЛИАР ТУСГАЙЛАН ОЛГОСОН ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭ
Д/д |
Зорилт, арга хэмжээ |
Төсөв |
Шалгуур үзүүлэлт |
Суурь түвшин |
Зорилтот түвшин |
Хүрсэн түвшин буюу хэрэгжилт /хүрээгүй бол тайлбар/ |
Гүйцэтгэлийн хувь |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
ГУРАВ. Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ |
|||||||
Зорилт 3.1: Ус цаг уурын мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, нэгдмэл арга зүйгээр хангах Уялдаа:Алсын хараа-2050 6.2.19, 6.4.13 Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр 3.4.1.5, 3.4.2.6 Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль, ЗГ-ын 286- р тогтоол, Ус цаг агаар, орчны аюултай, гамшигт үзэгдлийн талаар урьдчилан сэргийлэх мэдээ дамжуулах журам |
|||||||
14 |
Арга хэмжээ 3.1.1: Цаг уурын улсын сүлжээний өртөө, харуулуудын тасралтгүй ажиллагааг хангаж горимын ажиглалт шинжилгээний хөтөлбөрт ажлыг хийж гүйцэтгэх
|
Улсын төсөв |
Мэдээний тоо УЦУОСМХ-ийн УАӨНС-ны хэлтсээс үнэлсэн ажлын үзүүлэлт - Хувиар
|
99,4 хувь
|
99,5 хувь |
Хөтөлбөрт ажлууд бүрэн хийгдэж, мэдээллүүд цаг хугацаандаа дамжсан. Хөтөлбөрийн дагуу “Эрдэнэт-Овоо” өртөөнд цаг уурын ажиглалтын мэдээ-1448, цацрагийн мэдээ-364, сарын климат мэдээ-6 удаа, 10 хоногийн климат мэдээ-18, агро дундаж мэдээ-18, аюул мэдээ-21, агаар мэдээ-19 удаа зохиож мэдээлсэн. Өртөө харуулын сар бүрийн шинжилгээний ажлын тайланд техник болон шүүмж шалгалтыг хийж, 6 удаагийн тайланг төвд хүргүүлсэн. Баян-Өндөр, Жаргалант сумдын сарын уур амьсгалын тойм мэдээг 6 удаа гаргаж байгууллагын сайтад байршуулсан. Улаантолгой ХАА-н цаг уурын харуулд цаг уурын ажиглалтын мэдээ 543, агро дундаж мэдээ-18, аюул, агаар мэдээ-12 удаа гаргаж цаг хугацаанд нь төвд дамжуулсан. Бүрэн хангалттай Улсын хэмжээнд /21 аймаг, нийслэл/ ажлаа дүгнүүлж ЦУОШГ-аас ирсэн шинжилгээний ажлын нэгдсэн дүнгээр 99,4% |
99,4% |
15 |
Арга хэмжээ 3.1.2: Улсын сүлжээ, мэдээ дамжуулалтын тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллах
|
Улсын төсөв |
Сүлжээ ашиглалт, мэдээ дамжуулалт хувиар |
100 хувь |
100 хувь |
Төвийн цахим холбооны сүлжээ ашиглалтад гэмтэл, саатал гараагүй. 2025 оны хагас жилийн байдлаар цаг агаарын бодит мэдээ 1991, цацрагийн мэдээ-364 агро мэдээ-18, климат мэдээ-18, аюул мэдээ-33, агаар мэдээ-31, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс анхааруулах мэдээ- 23, сэрэмжлүүлэх мэдээ- 6, цаг уурын тайлан -6, урьдчилсан мэдээний тайлан-6, ХААЦУ-ын тайлан-18, багаж, хэмжил зүйн тайлан-1, архив,мэдээллийн дэд сангийн тайлан-1, мэдээлэл үйлчилгээний тайлан- 6, БОШЛ-ын усны тойм мэдээ-6, агаарын бохирдлын мэдээ-6, агаар тойм мэдээ-6, БОУАӨЯ-ны судалгаа-10, төсвийн гүйцэтгэлийн мэдээ-5, санхүүгийн тайлан-1, төсвийн төсөл-1, аудитын тайлан-1, Төрийн өмчийн тайлан-1, ЦУОШГ-т явуулах судалгаа-10 цахимаар илгээсэн. Бүрэн хангалттай Улсын хэмжээнд /21 аймаг, нийслэл/ ажлаа дүгнүүлж ЦУОШГ-аас ирсэн шинжилгээний ажлын нэгдсэн дүнгээр 100% |
100% |
16 |
Арга хэмжээ 3.1.3: Улсын сүлжээний цаг уурын өртөө харуулуудын хөдөө аж ахуйн цаг уурын шинжилгээний хөтөлбөрт ажлыг бүрэн хийж гүйцэтгэх
|
Улсын төсөв |
Мэдээний тоо Дүн- хувиар |
Бэлчээрийн талбайн хөрсний чийг-27, бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалт хашаалсан талбайд-105 , хашаалаагүй талбайд-21 , хөнөөлт шавж, мэрэгчдийн ажиглалт-21, мэрэгчдийн голомт нутгийн байрлал, тархалтын ажиглалт-3, Хөрсний чийгийн хавар, намрын аялан судалгаа-2, цасан бүрхүүлийн судалгаа-1, төлөв байдлын аялан судалгаа- 1, таримал ургамлын явуул судалгаа-1 100 хувь |
182 удаагийн ажиглалтыг бүрэн гүйцэтгэнэ 100 хувь |
ЦУОШГ-ын даргын “ХААЦУ-ын хяналт шинжилгээний ажлын өргөтгөсөн хөтөлбөр”-ийн дагуу ажлууд бүрэн хийгдсэн. Өвлийн бэлчээрийн явуул судалгааны ажиглалтыг нийт 7 зогсоол цэгт судалгааг хийж цасан бүрхүүлийн байдал, өвөлжилт зудын байдал, зудын эрсдэлийн үнэлгээг тооцож тойм мэдээ гаргаж мэдээлсэн. Хөрсний чийгийн ажиглалтыг 3 сарын 1-ээс эхлэн, сар бүрийн 10,20,31-ны өдөр мэдээг хураан авч үр дүнг боловсруулан, ашигтай чийгийн нөөцийг гүн тус бүрээр, нийт 12 удаа тодорхойлсон. Бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтыг хашаалсан талбайд 45 удаа, хашаалаагүй талбайд 9 удаа тодорхойлж үе шатны хатаамал хийсэн. Бэлчээрийн ургамлын хөнөөлт шавьжыг 9 удаа, мэрэгчдийн ажиглалтыг 4,6 дугаар саруудад ажиглаж тайлан мэдээг хүргүүлсэн. Жаргалант суманд 4 дүгээр сард хаврын угтвар чийгийг уринш, гуурстай талбай, хадлан бэлчээрийн талбайд 0-100 см хүртэл гүнд тодорхойлов. ХААЦУ-ын ажиглалтын мэдээнийн бүтэц, мэдээ дамжуулалтанд хяналт тавин, техник, шүүмж шалгалтыг 10 хоног тутамд хийсэн. ХАА-н үйлдвэрлэлд цаг агаар хэрхэн нөлөөлсөн талаар арав хоногийн тойм мэдээг 18, улирлын тойм 2 гаргаж иргэн, ААН, төрийн байгууллагуудад хүргэсэн. Бүрэн хангалттай Улсын хэмжээнд /21 аймаг, нийслэл/ ажлаа дүгнүүлж ЦУОШГ-аас ирсэн шинжилгээний ажлын нэгдсэн дүнгээр 100% |
100% |
17 |
Арга хэмжээ 3.1.4: Шаардлагатай тохиолдолд цаг агаарын үзэгдэлд зориудаар нөлөөлөх ажиллагаа явуулах |
Орон нутгийн төсөв |
Дүн-хувиар |
99.3 хувь |
99.4 хувь |
ЦУОШГ-ын даргын 2025 оны А/26 тоот тушаалаар Орхон бороо-1 экспедицийн үйл ажиллагааг эхлүүлж бэлэн байдлыг ханган ажилласан. 1. 2025 оны үйл ажиллагааны зардлын санхүүжилтэд зориулан орон нутгийн төсвөөс олгохоор 10,0 сая төгрөгийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулж аймгийн Засаг даргын 2025 оны А/279 тоот захирамжаар 5,0сая төгрөгийн санхүүжилтийг авсан. 2. Экспедицийн бэлэн байдлыг хангах эрх зүйн хүрээнд экспедицид ажиллах дарга, инженер, жолооч нарын цаг агаарт зориудаар үйлчлэх эрхийн үнэмлэхний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан ЦУОШГ-аас 2025 оны 04 сарын 07-08 өдрүүдэд Улаанбаатар хотын Технологийн Их Сургуультай хамтран эрх олгох сургалтанд амжилттай суралцаж эрхийн үнэмлэхээ аваад байна. 3.Үүлэнд зориудаар нөлөөлөх JFJ-3 борооны пуужин 21 ширхэгийн үлдэгдэлтэй байснаас ЦАЗН үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж, 4-р сарын 25-аас 05-р сарын 19, 06-р сарын 10-ны хоорондох хугацаанд 4 удаагийн гаралтаар 9ш сум харвалт хийж 12ш нөөц үлдэгдэлтэй байна. 4.Үүлэнд зориудаар нөлөөлөх эхний ажиллагааг 4-р сарын 25-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 1-р баг Гүенгийн булаг гэдэг газарт нөлөөлөхөөр очсон боловч тухайн өдрийн процесс сарнисан болно. Дараагийн ажиллагааг Булган аймгийн Бугат сумын 1-р баг Бичигт хад гэдэг газарт байрлан явууллаа. Үйл ажиллагааны үр дүнд Орхон аймгийн Баян-Өндөр суманд 12,0мм, Жаргалант суманд 6,0мм хур тунадас оров. Дараагийн ажиллагааг 05-р сарын 19-нд Булган аймгийн Бугат сумын нутаг Зосийн даваанд байрлан явуулсан. Орхон аймгийн Баян-Өндөр суманд 4,0мм, Жаргалант суманд 3,0 мм хур тунадас оров. 06-р сарын 10-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт 5-р багийн нутагт байрлан зориудаар нөлөөлж ажиллалаа. Үүний үр дүнд Баян-Өндөр суманд 4,0мм, Жаргалант суманд 3,0 мм тунадас орсон байна. Ажиллагааг Газрын даргын 2023 оны А/100 тоот тушаалын 1-р хавсралтаар баталсан “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны зааврыг баримтлан тухайн өдрийн ээлжийн синоптик инженер болон хэлтсийн мэргэжилтэн Г.Амгалан, УСУАҮХ-ийн дарга Д.Уламбаяр, ИНЕГ-ийн нислэгийг удирдах төвийн диспетчер н.Анхзаяа, н.Энхбаатар, н. Баясгалан нарт мэдэгдэж зөвшилцсөн. 5. Цаг агаарт зориудаар нөлөөлсөн үйл ажиллагааны мэдээг байршуулдаг /http:192.168.110.30/ ws FTP линкид дээрх үйл ажиллагааны кодолсон мэдээг тухай бүрт нь байршуулсан. 6. Аймгийн хэмжээнд хүнсний ногоо, буудайн тариалалт дууссан, зогсоол цэгүүдэд хөрсний чийгийн хэмжээг тодорхойлон гаргахад хангалттай үнэлгээтэй байна. 5-р сард аймгийн нийт нутгаар 20,5-31,2 мм тунадас орсон нь олон жилийн дунджаас 3,2-6,3 мм –ээр ахиу байна. 7. 2025 оны 05 сарын 07-нд Байгаль Орчны салбаруудын байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмээний үеэр ЦАЗН ажиллагааны талаарх ойлголт, сэтгэгдлийг нь судлах зорилгоор 50 ш хуудсаар санал асуулга авахад 27 хүн дэмжиж тийм гэж хариулсан, 12 хүн мэдэхгүй, 11 хүн үгүй гэж татгалзсан хариулт өгчээ. 8. JFJ-3A борооны пуужин нь өөрөө тэсрэх ангилалд хамаарах учир татаж авсан пуужингийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дотроо тасалгаат тавиур бүхий 2 мм зузаан ханатай төмөр сейфт дангаар нь үйлдвэрлэгчийн сав баглаа боодолтой нь хадгалж, зарцуулхаар тооцож доторхи 1 тавиурыг авч янзалсан болно. Уг сейф нь газраас дээш 10см орчим өндөртэй 4 хөлтэй, хоёр хаалгатай, хүндийн жин ихтэй тул хөдөлгөөн, доргилт байхгүй. Сейфийг хадгалж байгаа байр нь тоосгоор баригдсан гараашийг хажуу тийш өргөтгөн нэмэлт 2х4м харьцаатай тоосгон байранд аюулгүй байдлыг ханган ашиглаж байна. Бүрэн хангалттай Улсын хэмжээнд /21 аймаг, нийслэл/ ажлаа дүгнүүлж ЦУОШГ-аас ирсэн шинжилгээний ажлын нэгдсэн дүнгээр 100% |
100% |
18 |
Арга хэмжээ 3.1.5: Цаг агаарын 12 цаг, 24 цаг, 5 хоногийн урьдчилсан мэдээ, 7 хоног, сар, улирлын урьдчилсан төлөв, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс анхааруулах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээний таарц чанарыг сайжруулах |
Улсын төсөв |
Урьдчилсан мэдээний таарц-хувиар |
УМ-96,0 хувь ААМО-100 хувь Климат-100 хувь АҮ, ГҮ-91,7 хувь
Ерөнхий дүн-96.9 хувь |
УМ-96,1 хувь ААМО-100 хувь Климат-100 хувь АҮ, ГҮ-91,7 хувь Ерөнхий дүн-97,0 хувь
|
2025 оны эхний хагас жилийн байдлаар Урьдчилсан мэдээний таарц өмнөх оноос 1.4 хувиар өссөн. 10 хоног, сарын климат мэдээг шалгаж, цаг уурын мэдээ дамжуулах системээр алдаагүй мэдээ дамжуулсан.-100% Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс анхааруулах-23 удаа, сэрэмжлүүлэх мэдээ-6 удаа зохиож таарц-100%. Мэдээний таарц чанар өмнөх оноос ахиж 2,3 хувиар өссөн байна. УМ-97,4 хувь ААМО-100 хувь Климат-100 хувь АҮ, ГҮ-100 хувь Ерөнхий дүн-99.2%
Бүрэн хангалттай
Улсын хэмжээнд /21 аймаг, нийслэл/ ажлаа дүгнүүлж ЦУОШГ-аас ирсэн шинжилгээний ажлын нэгдсэн дүнгээр 99,2% |
99.2%
|
Зорилт 3.2:Ус цаг уур, орчны шинжилгээний мэдээ баримтыг архивт шилжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх Уялдаа: Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 14.1, 15 |
|||||||
19 |
Арга хэмжээ 3.2.1: Шинжилгээний архивын үйл ажиллагааг хэвийн явуулах, хяналт тавих |
Улсын төсөв |
Архивын дүн - хувиар |
99,83 хувь |
99,84 хувь |
2025 онд цаг уурын шинжилгээний нийт 23 хадгаламжийн нэгж, 4880 хуудас цаасан баримт хүлээн авч архивын сан хөмрөгийн өрөөнд байршуулж, хадгаламжийн нэгжийн данс бүртгэлийг хийж баталгаажуулан хүлээж авсан. Мөн цаг уур, ХААЦУ, БОШЛ-ын 1996ш файл, 438.31MB цахим баримт хүлээн авч хадгалж, төрөлжүүлэн мэдээллийн санг он оноор үүсгэн хадгалж байна. БНШК-ын хурлыг 2 удаа хийж тухай бүр асуудлыг шийдвэрлэж хурлын тэмдэглэлийг төвд хүргүүлсэн. Архивын мэдээгээр “Зэс эрдэнийн хувь” ХХК, “Гал сэнтий” ХХК, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагад 5 удаа цахим болон цаасаар мэдээ гаргаж үйлчилсэн. Дотоод албан хэрэгцээнд цаасан суурьтай 2 хөмрөгийн 11 хадгаламжийн нэгж баримтаар 3 албан хаагчдад үйлчилсэн. 2023 оны АЕГ-ын даргын А/68 дугаар тушаалын дагуу “Зэс-эрдэнийн хувь” ХХК аж ахуй нэгжид 1 хн 1 хуудас баримтаар үйлчилж 146400 төгрөгийн орлого орсон. Архивын өрөөний чийг, дулааныг 7 хоногт 2 удаа тогтмол хэмжиж, ариутгалыг хагас жилд 1 удаа, цэвэрлэгээг 7 хоногт 1 удаа нийт 19 удаа хийж, 38 удаа өрөөний чийг, дулааныг хэмжсэн байна. Баримт шилжүүлгийн данс үйлдэж АМСХ-т хүргүүлж батлуулсан. Архивын баримтын хэсэгчилсэн тооллого хийж нягтлан шалган, нэгдсэн тоо бүртгэл excel файлыг хийж ADRSS программд шивж АМСХ-т хүргүүлсэн. Үүнд: ЦД-1 дэвтэр 19178 хуудас 40 хн, ХД-7б дэвтэр 1144 хуудас 28 хн, термографын лент 14609 хуудас 40 хн, УБХ-1 хүснэгт 3431 хуудас 30 хн, ИХХ-1 хүснэгт 490 хуудас 43 хн нийт 38852 хуудас 181 хн баримт тоолсон. Архив, албан хэрэг хөтлөлтийн сарын хугацаатай цахим сургалтад сууж үнэмлэх авсан. Өмнөх оноос 0,17 хувиар өссөн дүнтэй байна. Бүрэн хангалттай Улсын хэмжээнд /21 аймаг, нийслэл/ ажлаа дүгнүүлж ЦУОШГ-аас ирсэн шинжилгээний ажлын нэгдсэн дүнгээр 100% |
100% |
20 |
Арга хэмжээ 3.2.2: Мэдээллийн дэд сангийн үйл ажиллагааг хэвийн явуулах, хяналт тавих |
Улсын төсөв |
Мэдээллийн дэд сангийн дүн - хувиар |
100 хувь |
100 хувь |
2025 онд Цаасан болон цахим баримт бүрдүүлэх төлөвлөгөөний дагуу 23 төрлийн цаасан баримт, 5 төрлийн цахим баримт хүлээн авч архивын сан хөмрөгийн өрөөнд байршуулж, шинжилгээний архивын байнга хадгалах хадгаламжийн нэгжийн данс бүртгэлийг хийж баталгаажуулсан. Үүнд: Цаасан суурьтай баримт -Цаг уур, уур амьсгалын баримтын хөмрөг 1819 хуудас, 9 х.н -БОШЛ-ийн баримтын хөмрөгт 2811 хуудас, 7 х.н -ХААЦУ-ын баримтын хөмрөг 250 хуудас, 7 х.н, нийт цаасан суурьтай 4880 хуудастай 23 х.н-ээр мэдээллийн сангийн баяжилт хийсэн. Цахим баримт -Цаг уурын ажиглалтын автомат станцын 77.47 мв хэмжээтэй 1098 файл -Цаг уурын өртөөний горимын мэдээ 1.98 мв хэмжээтэй 36 файл -Цаг уурын харуулын горимын мэдээ 1.1 мв, 36 файл -2024 оны скайнердсан лентүүд 427,6 мв хэмжээтэй 782 файл -ХААЦУ-ын 0.058 мв хэмжээтэй 41 файл Нийт 438.31 мб (0.43GB) хэмжээтэй 1996 файл мэдээг хүлээн авч хадгалсан. Эрдэнэт-Овоо өртөөний 2024 оны термограф-366ш, гигрограф-366ш, барограф-53ш нийт 785ш лентийг сканердаж бүртгэлийг хугацаанд нь хийж 02-р сарын 28-нд АМСХ-д хүргүүлсэн. 2025 онд: Горимын мэдээллийн санд Эрдэнэт-Овоо өртөөний 662,6кв, Улаантолгой харуулын 358,0кв нийт 1020,6kв хэмжээтэй файлыг хүлээн авч шалгаж, акт, протоколыг сар бүрийн 10-ны дотор, Эрдэнэт-Овоо өртөөний автомат станцын эх мэдээ Log1, Log2, Log3-нийт 25,71 кв мэдээг цахим актаар хүлээн авч бүртгэл хийж сар бүрийн 5-ны дотор тус тус АМСХ-т хүргүүлсэн. 743 хадгаламжийн нэгжийг ADRSS программд шивж 05 дугаар сарын 14-ны өдөр АМСХ-т ftp сүлжээгээр хүргүүлсэн. 1988-1990 оны ЦД-1 дэвтэр нийт 36ш файл 2143 мв скайнердаж цахим акт, данс, бүртгэлийн хамт 04-р сарын 30-нд цахимаар FTP-д байршуулсан. Баримтыг бүртгэлийн хамт АМСХ-т хүргүүлсэн. Цаасаар 05-р сарын 26-нд АМСХ-д хүргэж өгсөн. Бүрэн хангалттай Улсын хэмжээнд /21 аймаг, нийслэл/ ажлаа дүгнүүлж ЦУОШГ-аас ирсэн шинжилгээний ажлын нэгдсэн дүнгээр 100%
|
100% |
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Захиргаа төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Хандмаа
Холбогдох утас: 99782558
Өрөөний дугаар: 108 тоот
email:orkhontsaguur@gmail.com