Сарын онцлох үйл явдал
2026 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ОНЦЛОХ: БИД "ЮНИВИШН" ХХК-ТАЙ ХАМТАРЛАА
Ус цаг уур, орчны шинжилгээний салбарын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах, мэдээллийн урсгалыг түргэсгэх, иргэдэд хүрэх үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгын хүрээнд 2025 оны худалдан авах ажиллагаагаар интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компани шалгаруулах тендерийг зохион байгуулж, Юнивишн ХХК 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс албан ёсоор үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
Ингэснээр:
• Төв байгууллагуудын интернэтийн хурдыг 50 хувиар нэмэгдүүлж, 100 Mbps-ээс 150 Mbps болголоо. Үүнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ЦУОШГ болон харьяа УЦУОСМХ, НЦУТ, БОХЗТЛ, УБ хотын УЦУОШТөв зэрэг 5 байгууллага хамрагдсан.
• Орон нутгийн УЦУОШТөвүүдийн интернэтийн хурдыг 2 дахин нэмэгдүүлж, 8 Mbps-ээс 16 Mbps болголоо.
• Юнивишн ХХК өөрийн шилэн кабелийг төв болон 18 аймгийн төвүүдэд татаж оруулснаар, орон нутгийн байгууллагууд сар бүр “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-д төлдөг зардлыг хэмнэх боломж бүрдлээ.
• Төв байрны ерөнхий сүлжээнд хяналтын сервер суурилуулж, инженерүүд алсаас хянах боломжтой боллоо.
Интернэтийн дэд бүтцийг ийнхүү шинэчилж, хурдыг нэмэгдүүлснээр цахим хуудас, онлайн үйлчилгээнүүд илүү тогтвортой, хурдан ажиллаж, иргэд цаг агаарын мэдээг саадгүй авах боломжтой болохын зэрэгцээ хиймэл дагуулын мэдээ, загварын өгөгдөл татах хугацаа эрс багасаж байна.